solongonews
Ли Кэчян Дэлхийн эдийн засгийн форумд оролцоно
2015-01-15 11:56
Дундад улсын Ерөнхйи сайд дэлхийн аж ахуйн форумд оролцоно.

         1 дүгээр сарын 13-ны өдөр Дундад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хүн Лэй хэлэхдээ: -Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Клаус Шваб, Швейцар улсын засгийн газрын урилгаар Дундад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 20-22-ны өдрүүдэд Швейцарын зүүн нутгийн Давос хотод зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн форумын 2015 оны хуралд оролцоно гэв. Уг форумын үеэр Ерөнхий сайд үг хэлж, форумд оролцох олон улсын төр болон бизнесийн төлөөлөгчидтэй санал бодлоо солилцон, дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Клаус Швабтай уулзах болно. Мөн эдийн засгийн нөхцөл байдлын талаар санал боловсруулах, Дундад улсын эдийн засгийн хэв байдал, шинэчлэлийн санаачилгыг бүх талд гүнзгийрүүлэх арга бодолгоо танилцуулна. Дундадын талаас энэ удаагийн айлчлалаар Дундад улс болон Швейцар улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн баярыг эхлүүлнэ гэдэгт найдаж байна.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : news.china.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл