solongonews
Л.Чулуунбаатарын номын хурим болов
2015-01-14 11:35
Л.Чулуунбаатарын номын хурим болов


 Энэ сарын 13-нд Германы Олон улсын "Монгол кино чуулган" хэвлэлийн нийгэмлэг, Өвөр Монголын "Монгол ном" сайт, Хөххотын "Солонгот" соёлын ХХК хамтран зохион байгуулсан нэрт яруу найрагч, хөгжмийн зохиолч Л.Чулуунбаатарын "Л.Чулуунбаатарын бүрэн зохиол” номын хурим болон 2014 оны "Монгол ээжийн хүү" нэрэмжит монгол ном медиа шагнал гардуулах ёслол Хөххотноо болж өнгөрлөө.


 Хуралд Өвөр Монголын хэсэг яруу найрагчид, эрдэмтэд оролцон Л.Чулуунбаатарыг дурсан, түүний уран бүтээлийг судлан ярилцав. Л.Хурцбаатар, Л.Хасбаатар нар хамтран найруулж, Германы Еllаnѕ хэвлэлийн нийгэмлэгээс хэвлэн, Хөххотын "Солонгот" Соёл урлагийн компань урлан гүйцэтгэсэн "Л.Чулуунбаатарын бүрэн зохиол” хэмээх бүтээл нь хоёр мянга гаруй хуудастай 4 боть ном бөгөөд өнгөрсөн оны 11-р сард хэвлэгдэн гарсан байна.


  Хуралд 2014 оны "Монгол ээжийн хүү" нэрэмжит монгол ном медиа шагналд Г.Чинбаатар агсны "Нутгийн бор чулуу" бүтээл тэргүүлж, зохиогчийн эхнэр нь шагналыг нь гардан авлаа.

Зохиогч: Урантана
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл