4 дүгээр сарын 2-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хот ӨМӨЗО-ны Бугат хотын Болд төмрийн группийн харьяа болох Дундадын баруун хойд хэсэгт байрладаг аж үйлдвэрийн ХХК-тай хамтран хэрэгжүүлэх төслийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Энэ нь хоёр өдрийн туршид явагдсан судлан танилцах арга хэмжээ, найрсаг хэлэлцүүлгийн үр дүн юм.
Хамтын ажиллагааны санамж бичгийн амлалтад: Эрээн хот нь Бугат хотын Болд төмрийн группийн харьяа болох Дундадын баруун хойд хэсгийн аж үйлдвэрийн ХХК, Эрээн хот-Замын-Үүд Дундад, Монгол хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Эрээн хотын “Ухаалаг хот” байгуулах үйл ажиллагаанд оролцох оролцоог дэмжинэ. Мөн Сөнид зүүн хошууны засгийн газартай зохицуулалт хийж, Бугат хотын Болд төмрийн группийн Дундадын баруун хойд хэсэг дэх аж үйлдвэрийн ХХК-иас Эрээн хотын шинэ усны эх сурвалжийг хайн судлахад шаардлагатай нөхцөл бүрдүүлж өгөх юм. Түүнчлэн тус компаний шинээр байгуулсан Олон улсын худалдааны компаний Эрээн хот дахь салбар компани хамтын ажиллагааны бүсэд орох үед улсаас, ӨМӨЗО-оос болон Эрээн хотын засгийн газраас олгосон бүх төрлийн хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бүрдүүлнэ. Басхүү тус компаний экспорт, импортын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах паркийн үйл ажиллагаанд хөнгөлөлттэй бодлого, хил дамнасан тээврийн болон гаалийн хяналт шалгалтын ая тухтай, хялбар дөхөм нөхцөлийг хангаж өгнө. Мөн Эрээн хотын аж ахуйн нэгжтэй хамтын ажиллагаа байгуулахад таатай нөхцөл бүрдүүлж, Эрээн хотоос Бугат хотын Болд төмрийн группийн харьяа Дундадын баруун хойд хэсэг дэх аж үйлдвэрийн ХХК-тай нэгдэн том хэмжээний хамтын ажиллагааны түнш хайж, төмрийн хүдрийн импорт боловсруулалтыг дэмжих, хамтдаа импортын төмрийн хүдэр боловсруулах үйл ажиллагааг хөгжүүлнэ. Эрээн хотоос Монгол Улсад суугаа төлөөлөгчөөс Бугат хотын Болд төмрийн группийн харьяа Дундадын баруун хойд хэсгийн аж үйлдвэрийн ХХК-д экспорт, импортын бодлого, арилжаа худалдааны мэдээ мэдээллийн үйлчилгээг идэвхтэй үзүүлэх юм. Тус компаний Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлж өгнө. Эрээн хот нь хотын бүтээн байгуулалт, инженерийн зөвлөгөө, зураг төсөл, судалгаа, барилгын ажил зэрэг салбарт хамтран ажиллах түнш хайхад эн тэргүүнд Бугат хотын Болд төмрийн группийн Дундадын баруун хойд хэсэг дэх аж үйлдвэрийн ХХК-ийг сонгоно.
Талууд бас соёл жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа холбооны механизм бий болгох тал дээр нийтлэг ойлголтод хүрэв. Хоёр талаасаа хамтран төслийн төлөвлөлт, төслийг батлах зэрэг үйл ажиллагаа хэрэгжүүлж, цаг тухайд нь оршиж буй асуудлуудыг зохицуулан шийдвэрлэх, саад тотгорыг арилган хамтын ажиллагааны төслөө аль болох хурдан бодит үр дүнд хүрэхээр ажиллана хэмээн санал нэгтэй зөвшөөрөв.
Эрээн хот, Бугат хот хамтын ажиллагаа өрнүүлэв
2015-04-16 15:03
Эрээн хот, Бугат хотын аж үйлдвэрийн компани хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
