solongonews
Хан-Уул бага сургууль туршлага солилцов
2015-04-08 15:33
Сургуулийн орчин дахь хөл бөмбөг

    2014 оны 9 сард ӨМӨЗО Дундадулсын цорын ганц “Хөл бөмбөгийн хөдөлгөөний өөрчлөлт ба хөгжүүлэлтийн анхдагч туршилтын цэгийн муж орон” болсон юм. Энэхүү сайхан мэдээ нь ӨМ-ыг хумин бүрхэж, хөл бөмбөгийн тухай сайхан мэдээ, хөл бөмбөгийн таатай сураг чимээ бидэнд тасралтгүй дуулдах болсон юм.

 ӨМ бүх газарт төрөл бүрийн арга барилаар хүүхдийг хөл бөмбөгтэй ойртуулж байна. Улаанхад хотын Архорчин хошууны Хан-Уул бага сургуулийн хөл бөмбөгийн багийнхан Хөххотын Монгол сургуулийг зорьж ирсэн сайхан мэдээг сонсоод 4 сарын 6-ны өдөр сэтгүүлч тус сургуулийг зорьсон юм. Өглөөний 8 цаг хагас болж байхад Хөххотын Монгол сургуулийн биеийн тамирын талбайд очиход хар хувцас өмсөж, ар нуруун дээрээ “Хан-Уул бага сургууль” гэсэн монгол үсэгтэй хувцас өмссөн хүүхдүүд өглөөний дасгалаа хийж байлаа. Хан-Уул бага сургуулийн Нарс багш:

    -Бид 10 эрэгтэй, 10 эмэгтэй хөл бөмбөгийн тамирчдаас бүрдсэн хөл бөмбөгийн анги Хөххотын Монгол сургуульд хөл бөмбөгийн хичээл заалгахаар ирсэн юм. Ирээд 7 хоног болж байна. Хоёр долоо хоног дасгал хийнэ” гэж байлаа.

    Архорчин хошууны Хан-Уул бага сургууль нь сурагчдын ёс журмын сурган хүмүүжлийг маш чухалд үзэж, сургуульдаа олон төрлийн дур сонирхлын хичээл нээсний дотор хөл бөмбөгийн ангийг эртнээс чухалчилж байсан юм. Өнгөрсөн жил манай орон “Хөл бөмбөгийн өөрчлөлт ба хөгжүүлэлтийн анхдагч туршилтын цэгийн муж орон” болсноос Хан-Уул сургууль нь хөл бөмбөгийг улам илүүд үзэх болсон. Тус сургуулийн 900 гаруй сурагчдын ихэнх нь хөлбөмбөгд дур сонирхолтой бөгөөд эмэгтэй сурагчид ч хөл бөмбөгд сонирхолтой байгаа нь хөл бөмбөгийг эртнээс хөгжүүлсний ач тус гэж хэлж болно. Энэ удаагийн Хөххотод ирсэн 20 сурагч нь хэдэн удаагийн сонголтоор шилэгдэж орсон тамирчид байлаа.

  

  Хөххотын Монгол сургууль дахь хоёр долоо хоногийн дасгал сургалт нь голдуу үдээс өмнө тусгай мэргэжлийн дасгал хийж, үдээс хойно хоорондоо тэмцээний байдлаар тоглон суралцдаг байна. Нарс багш:

    -Манай хүүхдүүд 7 хоног гаруй дасгал хийж их дээшилсэн. Сүүлийн өдрөөс манай эрэгтэй хөл бөмбөгийн баг нь тус сургуулийн эмэгтэй хөл бөмбөгийн багтай тоглоод ялагдсан, одоо харин тэнцүү буюу нэг л бөмбөгөөр алдаж байна гэж бахархаж байлаа.

    2017 он болоход ӨМ 600 улсын зэргийн хөл бөмбөгийн онцлогт сургуулийг байгуулахаар болсон юм.  “Олбогт суусан мэргэнээс орчлонг тойрсон мэргэн дээр” гэдгээр Хан-Уул бага сургуулийн хөл бөмбөгийн хичээл заалгахаар ирсэн нь сурагчдад толь болох нь дамжиггүй.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://mgyxw.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл