solongonews
Хятадын хүн дүрст робот дэлхийн тавцанд гарлаа
2026-03-23 10:57
Хятадын хүн дүрст робот дэлхийн тавцанд гарлаа

2026 оны 1-р сарын эхээр "Жүнчин Т800 роботын хардкор үзүүлбэр"-ийн видео бичлэг гадаадын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр өргөн тархаж олны анхаарлыг татав. Видео бичлэг дээр 1.73 метр өндөртэй, баатарлаг төрхтэй Жүнчин робот T800 нь гараа савчуулж, нудрагаа эргүүлэн 360 градусын биеийн эргэлт, таван удаа дараалан өшиглөсөн зэрэг тулааны хөдөлгөөнүүдийг яг л хүн шиг хурдан шаламгай жигд гүйцэтгэв. Энэ бичлэгийг хэсэг хугацаанд үзсэн хүний тоо хэдэн сая гарч, олон хүн гайхширсан ч гадаадын интернэт хэрэглэгчид түүнийг үнэн гэж итгэж ядаж буйгаа илэрхийлсээр байв. 

"Энэ чинь Холливудын CG (анимацийн) тусгай эффект биш үү?", "Өөр нэг видео тусгай эффект үү?" гэж хүмүүс асуухад уг видеог гаргасан Хятадын Шэньжэнь Жүнчин роботын технологийн компани харин нам тайвнаар "Хятадад тавтай морилно уу, өөрийн нүдэрээ жинхэнэ роботыг үзээрэй" гэж хариулжээ.

Сүүлийн өдрүүдэд болсон дэлхийн технологийн арга хэмжээ болох CES (Хэрэглэгчийн электроникийн үзэсгэлэн) дээр уг арга хэмжээнд оролцогчид Жүнчингийн үзүүлбэрийн тайзны дэргэд олноороо цугларсан байлаа. T800 робот хүн шиг явган алхаж, ажилтнуудтай харилцаж байхыг харсан үзэгчид алга ташиж, уухайлж байлаа.

Арван жилийн судалгааны үр дүнд

Роботыг "сэтгэлгээтэй" болгож, "халуун хүйтнийг" мэдэрдэг болгов

2016 онд Гуандун мужийн Шэньжэнь хотод бизнес цэцэглэн хөгжиж байсан ч хүн дүрст роботын салбар хоосон хэвээр байв. Ийм нөхцөл байдалд Жүнчин технологийн компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жао Тунян анхны роботын технилогийн компаниа байгуулав. Түүнээс хойш бүтэн 10 жил шантаршгүй хичээн ажиллаж , төсөөлөхийн аргагүй хүндрэл бэрхшээлүүдийг даван туулсан байлаа.

2020 онд Жао Туняны баг хамт олон анхны томоохон нээлтээ хийв.Тэдний бүтээсэн дөрвөн хөлтэй робот нь томоохон хэмжээний үйлдвэрлэл технологийн тусламжтайгаар роботын зах зээлийн үнийг 200 мянга гаруй юань байснаас нь 30,000-40,000 юаньд хүртэл бууруулж, энгийн хүмүүст ч хүртээмжтэй, боломжийн үнэтэй болгов.

2023 онд Жао Тунян хангалттай туршлага, нөөц хуримтлуулснаар Жүнчин технологийн компаниа байгуулав. Технологийн баталгаажуулалтын  анхны хүн дүрст робот бүтээгдэхүүн болох SE01 нь хүн шиг явган алхах технологийг нэвтрүүлж, уламжлалт салбарын алгоритмуудын хязгаарлалтыг эвдэж, шулуун хөлөөр алхах болон тэнцвэрээ хянах чиглэлээр хийсэн судалгаа нь дараагийн бүтээгдэхүүний динамик гүйцэтгэлийн  үндэс суурийг тавьсан байна.

Хөнгөн жинтэй, өндөр динамик, бүрэн нээлттэй хүн дүрст робот PM01 нь дэлхийн анхны хүн дүрст роботын тонгорцоглох үзүүлбэрийг хийж, робот бүдэрч унаад өрөө босох, зөв суух,  бүжиглэх зэрэг чадвартай болов. 2025 оны сүүлээр худалдаанд гарсан T800 нь насанд хүрсэн эрэгтэй хүний загвараар бүтээгдсэн байна. Түүний беийн өндөр нь 1.73 метр, жин нь 70 гаруй килограмм бөгөөд хүний биеийн харьцаатай төгс тохирч "өвдгөө нугалан ойр ойрхон алхах" загвараас татгалзаж, хөлөө өндөр өргөж, шулуун байрлалаар эрхэмсэг дүртэй алхан,, эрчим хүч хэмнэх давуу талыг хослуулсан байна.

Бүтээгдэхүүнээ чанарын өндөр түвшинд бүтээхийг зорив

Жүнчин роботын судалгаа, хөгжүүлэлтийн цехэд ороход гэрийн буланд тавиастай хоёр орхигдсон роботын туршилтын загвар нь хүмүүсийн анхаарлыг эрхгүй татаж байв. Жао Туняны хэлснээр:

T800-аас өмнө, роботын салбарт хүн дүрст роботуудын алхах гол хэлбэр нь ихэвчлэн " өвдгөө нугалан ойр ойрхон алхдаг" робот байсан нь хамгийн "тогтвортой" бөгөөд хийхэд хамгийн хялбар хувилбар байв. Жүнчингийн инженерүүд үүнийг " дүр төрх нь тааруухан, эрчим хэмнэдэггүй, хүний дүргүй" гэж голж байв. "Яагаад роботууд толгойгоо өргөөд урагш алхаж чаддаггүй юм бэ" гэж тэд бодсоор байлаа.

Үүний үр дүнд тэд хэдэн сарын турш судалж бүтээсэн бүхэл бүтэн туршилтын загвараа зөвхөн “ дүр төрх нь тааруухан, сул дорой" хэмээн голж орхисон байна. Роботыг гүйж, үсэрч харайн, тулалдах боломжтой болгохын тулд өвдөгний үений эргүүлэх хүчийг 450 Нм хүртэл нэмэгдүүлж, спорт машины хөдөлгүүрийн түвшинд хүргэхийг зорив.

"Техникийн хүндрэл бэрхшээлээс шалтгаалан бид роботоо төгс төгөлдөр болгохын тулд инновацийг бүх хүчээрээ хэрэгжүүлэх ёстой." Жао Тунян баг хамт олноо удирдан бүх зүйлийг шинээр эхлүүлж, үндсэн технологийн саад бэрхшээлийг даван туулж, тоо томшгүй олон симуляцийн туршилт, физик туршилт хийснээр роботын алхалт хүний алхалт шиг тэгш босоо болсон бөгөөд зөвхөн эрхэмсэг харагдах төдийгүй маш их эрчим хүч хэмнэж, батерейны ашиглалтын хугацааг уртатгах үндэс суурийг тавьсан байна.

Гол бүрэлдэхүүн хэсгүүдийн судалгаа хөгжүүлэлтэд Жүнчин бүрэн хэмжээнд бие даасан судалгаа хийхийг шаардав. Жао Тунян “Бид гаднын эх үүсвэрт найдсаар байвал хүссэн зүйлээ хэзээ ч бүтээж чадахгүй. Хагас дамжуулагчаас гадна бид техник хангамж, програм хангамжаас эхлээд алгоритм, мэдрэгч хүртэл бүх зүйлийг бие даан хянах боломжтой болов” гэж тайлбарлав. Энэхүү бие даасан инноваци нь T800-ийн өвдөгний үений эргүүлэх хүчийг 450 Нм хүрэх боломжтой болгож, роботыг гүйх, үсрэх, эргэлдэх, тулалдах зэрэг маш хүчтэй хөдөлгөөний чадвартай болгов.

Саад бэрхшээлийг давж урагшлав.

"Хятадад үйлдвэрлэв"-ийн итгэл үнэмшил ба үүрэг хариуцлага

CES 2026 үзэсгэлэн дээр хүн дүрст роботуудын хооронд "технологийн тулаан" болов. Өмнөх жилүүдийн үзэсгэлэнд оролцож байсан удаан бөгөөд хатуу хөшүүн роботын үзүүлбэрүүдээс ялгаатай нь T800 загварын роботын бүх үйл хөдөөлгөөн нь хурц шаламгай байлаа. Тэдний бие даан судалж бүтээсэн робот нь өндөр эргүүлэх хүчтэй үе гишүү нь маш өндөр тэнцвэр шаарддаг цуврал хөдөлгөөн хийх боломжтой болов. Хамгийн гайхалтай нь T800 робот алхахдаа өвдөг нь хүн шиг шулуун, алхаа нь том, хүндийн төв нь жигд байж, толгойгоо өргөн өөртөө итгэлтэй төрхийг гүйцэд харуулав.

Үзэгчдийн өмнө эгнээнд дэлхийн тэргүүлэх роботын техникийн лабораторийн судлаачид болон туршлагатай салбарын шинжээчид T800 роботын бүх үе гишүү болон үсэрч эргэлдээд буух бүрийн байдлыг нямбай ажиглав. Америкийн нэгэн профессор удаан ажиглаад багийн хамт олондоо хандан "Тэд динамик тэнцвэрт хэд хэдэн гол асуудлыг шийдсэн байна. Энэ бол энгийн дуураймал робот биш, харин гүн гүнзгий өвөрмөц бүтээл юм" гэж хэлэв. Европын өөр нэг салбарын ажиглагч "Хятадын баг зүгээр л 'функц' үзүүлэхээ больсон, тэд 'туршлага' болон 'стандарт'-ыг тодорхойлж эхэлж байна" гэж хэлэв.

Үнэндээ хүн дүрст роботын салбарын хөгжил нь Хятад улсын урт хугацааны технологийн төлөвлөлтөөс салшгүй юм. Өнгөрсөн зууны эхэн үед Үндэсний өндөр технологийн судалгаа, хөгжлийн хөтөлбөр ("863" хөтөлбөр) нь холбогдох салбарын судалгааг дэмжиж, салбартаа үнэ цэнэтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, технологийн үндэс суурийг бүрдүүлж эхэлсэн байна. Жао Тунян хэлэхдээ:

- Дотоодын шилдэг их сургуулиудын технологийн судалгаа, хөгжүүлэлт, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн хөгжүүлсний ачаар бид өнөөдрийн амжилтыг бүтээж чадлаа. Хятад улсын эрт төлөвлөлтийн ачаар Хятадын робот үйлдвэрлэлийн салбар ийм хурдацтай хөгжиж чадлаа гэжээ.

2025 онд Америкийн сүлжээний од IShowSpeed Шэньжэнь хотод зочилсонд Жүнчингийн PM01 робот түүнд зориулж бүжиглэж гэнэтийн байдлаар хоёр удаа унав. "Гадаадын интернет хэрэглэгчид роботыг “босооч, босооч” гэж дэлгэц дүүрэн бичиж байв. Энэ үзэгдэл намайг маш их сэтгэл догдлуулсан” гэж Жао Тунян хэлэв. Робот эцэст нь гурав дахь удаагаа тогтвортой босож, бүжигээ дуусгахад дэлхийн үзэгчид алга ташин баяр хүргэж байв.

Сайн сайхан ирээдүйтэй

Хүн ба роботын симбиотик зураг дүрс

"Хүн дүрстэй роботууд эцэстээ айл бүрт нэвтэрч, энэ ертөнцийг хүн төрөлхтөнтэй хуваалцах болно." Энэ бол Жао Тунянгийн 10 жилийн турш бодож ирсэн зүйл бөгөөд энэ нь мөн Жүнчин роботын техникийн хөгжлийн алсын хараа юм. Түүний үзэж буйгаар, ирээдүйн хүн дүрст роботууд зүгээр л хэрэгсэл биш, харин “халуун сэтгэлтэй, сэтгэлийн хөдлөлтэй, та нартай хамт байх чадвартай "гэр бүлийн нэгэн гишүүн байх болно. “Бидний өдөр тутамд хэрэглэх хэрэгсэл хангалтай болов. Хүмүүст зөвхөн юм хийхээс гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх найдвартай “найз” хэрэгтэй. Энэхүү үзэл баримтлалд үндэслэн Жүнчин робот нь ухаалаг судалгаа, хөгжүүлэлтэд өөр хандлага баримталж, зөвхөн хүчтэй бие бялдрын чадавхи, оюун ухааныг эрэлхийлээд зогсохгүй "сэтгэл хөдлөлийн оюун ухааныг" хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Бид роботуудыг санах ойн систем, сэтгэлгээний системтэй, шинэ мэдлэгийг газар дээр нь сурч, гэр бүлийн амьдралд нэгтгэж, хэрэглэгчидтэй бодол саналаа хуваалцахыг хүсэж байна.” гэж Жао Тунян хэллээ.

Жао Тунян салбарынхаа ирээдүй итгэл дүүрэн байлаа. "Ирээдүйд хүн дүрст роботын салбарт хэд хэдэн шилдэг компани гарч ирэх болно. Хүмүүс роботын тухай бодохдоо эхлээд Хятад улсыг бодож олох байх, Хятад улс энэхүү шинээр гарч ирж буй салбарын хөгжлийг тэргүүлж, дэлхийн технологийн өрсөлдөөнд байр сууриа эзлэх чадвартай гэдэгт би бат итгэлтэй байна " гэж тэрээр хэлэв.

Роботын салбарт орохыг хүсч буй залууст Жао Тунян дараах зөвлөгөөг өглөө:

-Нэгдүгээрт, та энэ салбар болон энэ бүтээгдэхүүнд үнэхээр дур бахтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт, та хиймэл оюун ухаан, механик эсвэл дизайн зэрэг өөрийн нэвтрэх цэгээ олж, ур чадвараа гүйцэд бадруулах хэрэгтэй гэжээ.

 

Зохиогч: ЯН ЖЮНЬФЭН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл