
4 сарын 18-20-ны өдөр баруун Үзэмчин хошууны санаачлан зохион байгуулсан бүх аймгийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн анх дундын холбоот бэлтгэл тэмцээний 2 дугаар тэмцээнийг хоёрдугаар дунд сургууль болон ерөнхийлсөн дээд зэргийн дунд сургуульд зохион явуулжээ. Тэмцээнд зүүн Үзэмчин хошууны Монгол дунд сургууль, зүүн Үзэмчин хошууны хоёрдугаар дунд сургууль, Улгай хамааралтын орны Монгол сургууль болон баруун Үзэмчин хошууны Монгол үндэстний дунд сургууль, баруун Үзэмчин хошууны хоёрдугаар дунд сургуулийн эрэгтэй эмэгтэй нийт 10 дунд ангийн төлөөлөгчдийн ангийн 175 тамирчид уралдаанд оролцжээ.

Тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж баруун Үзэмчин хошууны Монгол үндэстний дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг нь тус бүр манлайлж, зүүн Үзэмчин хошууны Монгол дунд сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг тус бүр дэд байр эзэлжээ. Тэргүүн дэд байранд орсон хөл бөмбөгийн баг нь 2015 оны бүх аймгийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн дунд ангийн холбоот уралдааны шийдвэрт тэмцээнд оролцох болно.

Энэ удаагийн тэмцээн нь 2015 оны бүх аймгийн сургуулийн хүрээний хөл бөмбөгийн холбоот уралдааны чухал бүрэлдэхүүн хэсэг байж, Шилийнгол аймгийн сурган хүмүүжлийн товчоо санаачлан зохион байгуулж, баруун Үзэмчин хошууны Сурган хүмүүжил шинжлэх ухаан техник мэргэжлийн товчоо хамтран зохион байгуулав. Тэмцээнд амжилт олохыг төлөө тэмцээн эхлэхээс өмнө баруун Үзэмчин хошууны Соёл тамир радио телевиз аялал жуулчлалын товчоо, баруун Үзэмчин хошууны хөл бөмбөгийн нийгэмлэг нь хөл бөмбөгийн тусгай мэргэжилтэн урьж, 16 шүүгчид 3 өдрийн тусгай сургалт хийсэн байна.


