
4 дүгээр сарын 30-нд Дундад улсын төмөр замаар давхацсан тоогоор 9 сая 742 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс давхацсан тоогоор 960 мянга гаруй зорчигч нэмэгдэж, 10.9 хувиар өсжээ. Үүнд Бээжингийн төмөр замын товчоо давхацсан тоогоор 1 сая 76 мянга, Шанхайн төмөр замын товчоо 1 сая 972 мянга, Гуанжөүгийн төмөр замын корпорац 1 сая 213 мянга гаруй зорчигч тээвэрлэжээ.
Тээвэрлэлтийн байдлаас үзэхэд, амралтын үеэр зорчигч голцуу гадагшаа гарч жуулчлах нь илүүтэй байсан ба Гүйлинь, Хуайру, Ү И-шань, Вэйхай, зэрэг газруудын төмөр замын ачлал ихтэй байгаа бөгөөд Бээжин, Харбин, Далянь, Шиань, Чиндао, Ханжөү, Шямэнь зэрэг хотын зорчигчид ч ихтэй байна.
