4 дүгээр сарын 1-ний өдөр Эрээн хот бизнесийн ажлын бага хурал хуралдуулав. Хурлаар 2014 оны бизнесийн ажлаа дүгнэж, эдийн засгийн өнөөгийн байдлыг судлан шинжилж, энэ оны ажлаа зохицуулан төлөвлөв.
Эрээн хотын энэ оны бизнесийн ажлын гол үүрэг: Хотын намын хороо, Засгийн газрын ажлын дагуу улсын гол хөгжлийн нээлттэй туршилтын бүс бүтээн байгуулахаар зорилго болгов. Тиймээс хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс, хилийн худалдааны бүсийг бүтээн байгуулах, ажиллуулахаар хөдөлгүүр хүч болгож, “Мэдээлэл дамжуулах, хөтөч болох, нэгдсэн холбоо байгуулах, тавцан байгуулах, нөөц хайх, зах зээлийг тэлэх” зэрэг үүрэг чадавхийг хичээн биелүүлж, улсын дотоод, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, үзэсгэлэнгийн үйлчилгээ, шинийг бий болгох, төлөвлөгөө хэрэгжүүлэх ажлуудыг, мөн боомтын бизнесийн ажил шинэ үе шатанд дэвшин орох зэргийг хичээн дэмжинэ.
Хурлаар шинэ хэв байдлыг гүйцэд ойлгож, шинэ хэв байдлын шинэ боломжийг ашиглан бизнесийн ажлын шинэ нөхцөл байдлыг бий болгохоор хичээн чармайхыг онцлов. Үзэл баримтлалаа өөрчлөн, менежментээ бэхжүүлж, боомтын бараа нэвтрэх хэмжээг тэлэх. Эрээн хотын эдийн засаг, нийгмийн тогтвортой эрүүлээр хөгжихийг дэмжих хэрэгтэй гэж шаардав. Гаалийн газарт хэрэгжүүлэх тусгай хяналтын бүсийн хөнгөлөлттэй бодлогыг хянамгай судлан ойлгож, хөнгөлөлттэй бодлогоор аж ахуйн нэгжүүдийн цаашдын хөгжлийг дэмжихийг шаардлаа. Нөхцөл боломжтой, үүрэг чадавхтай аж ахуйн нэгжүүд гадагш гарч, аж ахуйн хэлхээг өргөжүүлэн, олон улсын зах зээлийг нээн хөгжүүлэх ажлыг дэмжиж, Улсын чухал хөгжлийн нээлттэй туршилтын бүсийн төслийг дэмжинэ. Үүний зэрэгцээ бизнесийн аз тохиолыг идэвхтэй эрэлхийлж, үйл ажиллагааны хамтын ажиллагаагаа тэлэх, арилжааны аж ахуйн нэгжийг цаашид улам хөгжүүлэх хэрэгтэй гэж шаардав.
Эрээн хот: Бизнесийн ажлын шинэ нөхцөл боломж бий болгоно
2015-04-16 15:11
Эрээн хот бизнесийн ажлын бага хурал хуралдуулж 2014 оны бизнесийн ажлаа дүгнэж, эдийн засгийн өнөөгийн байдлыг судлан шинжилж, энэ оны ажлаа зохицуулан төлөвлөв.
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
