solongonews
Цагаан сараар Хятадын зам харилцааны салбар хөгжөөнтэй байлаа
2026-03-23 12:00
Цагаан сараар Хятадын зам харилцааны салбар хөгжөөнтэй байлаа

Цагаан сарын шинийн нэгний өдөр Ван Юэ хүүтэйгээ Аньхуй мужийн Бэнбү хотын төмөр замын өмнөд өртөөний хаалганд нөхрөө удтал хүлээж зогсож байв. Хэсэг хугацааны дараа түүний нөхөр Чяо Вэньжэ чемодан, цүнхээ барьсаар түүний дэргэд хүрч энэ гэрийн гурвуулаа баярласан сэтгэлээ дарж ядан инээлдэж хөөрөлдөж байлаа.

Цагаан сарын үеэр хүмүүс төрсөн нутгаа зорьдог. Ар гэрээ зорьсон халуун сэтгэл ба гэртээ харьсны дараах халуун ам бүлийн хөгжилтэй уур амьсгал нь цагаан сарын уур амьсгалыг бүр нэмэгдүүлдэг.

2-р сарын 15-наас 2-р сарын 23-ны өдөр хүртэл Цагаан сарын амралт есөн өдөр үргэлжилж, зорчигчдын урсгал мэдэгдэхүйц нэмэгдсэн байв. Зам тээврийн яамны мэдээллээс харахад, Цагаан сарын үеэр орон нутаг хоорондын нийт аяллын тоо 2.6 тэрбумаас давж, Цагаан сарын үеэр бүс нутаг дамнасан хүмүүсийн өдөр тутмын урсгал шинэ өндөр түвшинд хүрч, Хятад улсын цагаан сарын хөл хөдөлгөөн ихтэй хөөр баяраар дүүрсэн  тод дүр зургийг харуулав.

Хүбэй мужийн Үчан төмөр замын өртөөнд гэр бүлийн хүмүүсээ угтан авч байна.  

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүч Ү Жызүнь

Хөдөөнөөс хот уруу зорьсон аялал нь гэр бүлийн уулзалтын бас нэгэн урсгал болов

Цагаан сарын өмнө Юньнань мужийн Күньмин хотоор нутагтай залуу Жян Хуаюй Гуандун мужийн Шэньжэнь хотын Бао-Ань нисэх онгоцны буудлаас ааваа тосч, аавдаа амар мэнд айлтгаж чемоданыг нь хүлээж авав. Тэрээр Шэньжэнь хотод таван жил гаруй ажиллаж байгаа юм.

 "Аав маань энэ оны нэгдүгээр сард дөнгөж тэтгэвэрт гарав. Энэ цагаан сараар миний аав ээж эхнэр бид хоёртой хамт сар шинийг өнгөрөөхөөр Шэньжэнь хотод анх удаа ирж буй нь энэ юм.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2026 оны "гэр бүлийн золголт" нь зарим шинэ өөрчлөлтийг авчирсан юм. Залуус цагаан сараар нутаг буцахаа больж, ажиллаж амьдарч буй тухайн орон нутагтаа аав ээж хамаатан садангаа урин авчирч хамтдаа золгох болов.

Qunar Travel-ийн мэдээллээс үзэхэд, Цагаан сарын үеэр Бээжин, Шанхай, Гуанжөү, Шэньжэнь зэрэг нэгдүгээр зэрэглэлийн болон шинээр тодорч буй нэгдүгээр зэрэглэлийн хотууд нь 60 ба түүнээс дээш насны аялагчдын  тэргүүн сонголт болжээ.

Чанчүнь Лунжя олон улсын нисэх онгоцны буудал дээр China Southern Airlines компанийн ажилтнууд зорчигчдыг онгоцонд суухад нь тусалж байна.  

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүч Шюйчан

 Амралтаар хувийн машинаар аялах эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна

Цагаан сарын шинийн гурванд Хайнань мужийн Вэньчан хотын хойд үзүүрт орших Пүчянь суурингийн Мүлань булан жуулчдаар дүүрч тэд зураг авхуулж, байгалийн өнгө үзэмжийг сонирхож байв. Хайнань арлын аялал жуулчлалын баазыг машины зогсоол хол ойроос хүрэлцэн ирсэн машинаар дүүрч байлаа.  

"Цагаан сарын өмнө би гэр бүлийнхэнтэйгээ хувийн машинаар аялахаар төлөвлөсөн юм. Хоол нь амттай мөртөө цаг агаар нь дулаан болохоор энд аялахыг сонгосон" гэж Хүбэй мужаас ирсэн жуулчин Паньцун хэлж байв. Тэрээр  гэр бүлийнхэнтэйгээ халуун тогоотой хоол идээд ойролцоох соёлын музейг үзэхээр төлөвлөв.

Гүйжөү мужид хүрч карст газрын гадарга, хүрхрээ, хөндийн гайхалтай үзэмжийг сонирхоорой. Шиньжянд хүрч Үрэмч-Үвэй хурдны замын дагуух хилийн нутгийн өвлийн гайхамшгийг үзээрэй. Шаньши мужид хүрч эртний хотуудын цагаан сарын хөөр хөгжөөнийг мэдрээрэй. Хувийн машинаар аялах нь энэ цагаан сарын амралтын аяллын 80 хувийг эзэлсэн бөгөөд өдөр тутмын хувийн машинаар аялах аялал хурдны замын хөдөлгөөний ачааллын дээд хэмжээнд хүрч, хурдны замын хөдөлгөөний өдөр тутмын оргил ачааллын үед 71 сая тээврийн хэрэгсэлд аялсан гэж тооцоолж байна.

Хувийн амшинтай аяллын зэрэгцээ автомашин түрээслэх аялал улам бүр түгээмэл болж байна. Энэ жилийн цагаан сарын үеэр улсын хэмжээнд автомашин түрээслэх захиалгын дундаж тоо өмнөх оны мөн үеэс хоёр оронтой тоогоор нэмэгдэх төлөвтэй байна.

Зам тээврийн яамны Тээврийн үйлчилгээний газрын дэд захирал Гаобө танилцуулахдаа: “Тээврийн яам орон нутгийн засаг захиргаа болон гол түрээсийн компаниудад эрэлтийн шинжилгээ судалгаа хийж, тээврийн хэрэгслийн хуваарилалт, нийлүүлэлтийг оновчтой болгох, жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй бүс нутаг, алдартай Хувийн амшинтай аяллын маршрутын дагуух хотууд, нисэх онгоцны буудал, хурдны төмөр замын өртөө зэрэг газруудад түүрээсний тээврийн хэрэгслийн байршуулалтыг нэмэгдүүлэхээр чиглэж байна” гэжээ.

Цагаан сарын үеэр далайн аяллын цагдаагийн албан хаагчид хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангах зорилгоор оргил цагийн эргүүл хийж байна.

                                                                                  Зургийг:  Фэн Жүө-ин

Үйлчилгээний баталгааг бэхжүүлж, аяллын тав тухыг хангах олон арга хэмжээ авна

Энэ оны цагаан сарын үеэр Жөүшаны Пүтүөшань нь усан замаар аялах тэргүүн сонголт болов. Үзэсгэлэнт газарт усан замаар аялсан хүмүүсийн тоо хэдэн өдөр дараалан өдөрт 200,000-аас давсныг тоо баримт харуулж байв.

Үүний чиглүүлж Жэжян мужийн далайн аюулгүй байдлын алба усан тээврийн гол чиглэлүүд дээр эргүүлийн анги ажиллуулж, ухаалаг далайн системийг ашиглан гол болох усан замуудыг 24 цагийн турш динамик хяналтад оруулж, Жу Жяжянь-Пү Түөшань чиглэлийн зорчигч тээврийн өдөр тутмын аяллын тоо баярын өмнөх 220-оос 700 болж нэмэгдэж, зорчигч тээврийн үр ашигтай, эмх цэгцтэй байдлыг хангасан байна.

Бээжин хот алдартай аялал жуулчлалын газрууд, бизнесийн дүүргүүд, сүм хийдийн үзэсгэлэн худалдаа, цэцэрлэгт хүрээлэнгийн аялал зэрэг гол арга хэмжээнүүдийн тээврийн хүчин чадлаа тасралтгүй нэмэгдүүлж, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн аюулгүй байдлын хэлтэстэй хамтран ажиллаж, газар дээр нь дэмжлэг үзүүлэв. Хэнань мужийн Жэнжөү хот хүлээлгийн хэсэгт дэг журам сахиулах, аянчдын хүсэлтэд хариу өгөх, тусгай хэрэгцээтэй зорчигчдод туслах зорилгоор автобусны сайн дурын ажилтнуудыг зохион байгуулав. Жянсү муж нь Жэжян, Аньхуй, Шаньдүн зэрэг хөрш мужуудын хилийн хэсгүүдэд синхрон хяналт, эрт сэрэмжлүүлэг, диспетчерийн механизмыг бий болгож, муж хоорондын замын хөдөлгөөнийг эмх цэгцтэй байлгахад анхаарч байна. Орон нутгийн холбогдох салбаруудын цуцашгүй хүчин чармайлтын үр дүнд Хятадын иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй цагаан сарын аялал амгалан тайван, өндөр үр ашигтай явагдав.

"Аян замын аюулгүй байдал бол хүмүүсийн амьжиргааны хамгийн чухал тал юм. Зам тээврийн газар нь ард иргэдийг аюулгүй, амар тайван амралтаа өнгөрүүлэхэд үр дүнтэй үйлчилгээ үзүүлсэн юм" гэж Гао Бө хэлэв.

 

 

Зохиогч: Е ХАО МИН
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл