solongonews
Эрээн боомтын экспорт импортын худалдаа
2015-04-16 16:38
Эрээний хилийн жижиг худалдааны экспорт импортын нийт өртөг нь боомтын экспорт импортын нийт өртгийн 34.48 хувийг эзэлсэн байна.

        2015 оны 1-2 дугаар сард Эрээн боомтын экспорт импортын худалдааны өртөг 2.665 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 41.84 хувиар нэмэгджээ. Үүнд, импортын худалдааны өртөг 1.774 тэрбум юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 50.46 хувиар өсөж, экспортын худалдааны өртөг 891 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 27.31 хувиар өсжээ. 2 дугаар сард, Эрээн боомтын экспорт импортын худалдааны өртөг 1.072 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 26.85 хувиар нэмэгджээ. Үүнд, импортын худалдааны өртөг 698 сая юань байж, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 24.15 хувиар өсөж, экспортын худалдааны өртөг 374 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 32.22 хувиар өсжээ.
        1-2 дугаар сард, Эрээн хотын гадаад худалдааны экспорт импортын өртөг 1.271 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.13 хувиар нэмэгдэв. Үүнд, хилийн жижиг худалдааны импорт экспортын өртөг 919 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.58 хувиар нэмэгдэв. Үүнд, импортын өртөг 807 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.72 хувиар нэмэгдсэн ба экспортын өртөг 112 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 0.4 хувиар нэмэгдсэн байна. Хилийн жижиг худалдааны экспорт импортын нийт өртөг нь боомтын экспорт импортын нийт өртгийн 34.48 хувийг эзэлсэн байна. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл