Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавровын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, гадаад харилцааны сайд Ван И 03-р сарын 01-нд түүнтэй утсаар ярилаа. Ван И:
- Хятад, Оросын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өчигдөр Ираны өнөөгийн нөхцөл байдлын асуудлаар яаралтай хуралдсан. НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг Хятадын тал тууштай баримталж, олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг үргэлж эсэргүүцсээр ирсэн гэж хэлэв. Тэрээр:
- Америк, Израил Иран–Америкийн хэлэлцээ үргэлжилж буй үед Иранд цэргийн цохилт өгсөн нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл. Бүрэн эрхт улсын удирдагчийг устгаж, засгийн эрхийн өөрчлөлтийг өдөөх нь олон улсын эрх зүй, олон улсын харилцааны суурь зарчмыг ноцтой зөрчиж байна гэж хэллээ. Сергей Лавров:
- Америк, Израил Иранд цэргийн цохилт өгсөн нь Ойрхи Дорнодын тогтвортой байдалд ноцтой нөлөөлж байна. Орос улс Хятадын байр суурьтай ижил саналтай бөгөөд НҮБ, ШХАБ зэрэг олон улсын тавцанд Хятадтай уялдаа холбоогоо бэхжүүлж, дайныг нэн даруй зогсоож, дипломат хэлэлцээний үйл явцад эргэн орохыг уриалахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
