Америкийн Вашингтон хотноо болсон “Дундад Америкийн соёлын IV форум” дээр Дундадын Соёлын яам болон Америкийн Үндэсний хүмүүнлэгийн сангийн урилгаар форумд оролцсон Өвөр Монголын номын сангийн дарга Ли Шяочюү “Интернетийн цаг эринд үйлчилгээний загварыг шинэчилж, нийтийн соёлын үйлчилгээний тэнцвэртай байдыг ахиулъя” гол сэдэвтэй илтгэл хийжээ.
Тэрээр илтгэлдээ: -Өвөр Монголын номын сангийн хэрэгжүүлж байгаа “Өнгөт үүлэн үйлчилгээ” болон “Дижитал соёлыг малчдын дунд дэлгэрүүлэх” гэсэн хоёр төрлйин үйлчилгээний шинэ загварын хийгдэж байгаа арга хэлбэрийн тухай Америкийн судлаач болон мэргэжилтэнтэй туршлагаа хуваалцаж, мөн Хафер Их Сургуулийн сургалтын албаны дарга болон судлаач мэргэжилтнүүдтэй үзэл бодлоо солилцов. Өвөр Монголын энэхүү үйлчилгээний шинэ загвар нь уг солилцооны гол сэдэв болсон бөгөөд номын сангийн дарга Ли Шяочюү Америкийн талын сэтгүүлчдийн сонирхсон асуултад газар дээр нь хариулт өгсөн байна.

Ноён Ли Шяочюү “Интернетийн цаг эринд үйлчилгээний загварыг шинэчилж, нийтийн соёлын үйлчилгээний тэнцвэртай байдыг ахиулъя” гол сэдэвт илтгэл тавьж байгаа нь

Форуд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид илтгэлийг урамтай сонсож байгаа

Мэргэжилтэн судлаачдын санал бодлыг сонсож байгаа нь

Ноён Ли Шяочюү сэтгүүлчдийн тависан асуултад хариулж байгаа нь

Мэргэжилтэн судлаачид санал бодлоо солилцоно

Гадаадын судлаачтай хамт илтгэлд оролцож байгаа нь
