solongonews
Хятадын Цагаан сарын соёл, аялал жуулчлалын зах зээл өрнүүн байна
2026-03-03 11:08
Хятадын Цагаан сарын соёл, аялал жуулчллын зах зээл өрнүүн байна.

Цагаан сарын шинийн долоонд Бээжингийн Лүнфүси дэх Цагаан сарын зах зээл хөл хөдөлгөөн ихтэй байв. Даошянцүнь, Тунрэньтан, Любижю зэрэг алдартай брэндүүдийн дэлгүүр хүмүүсээр дүүрэн байв. Хэбэй мужаас ирсэн жуулчин хатагтай Ань “Миний найзууд бүгд “аз жаргал” буюу “Фү” үсэгтэй амттан худалдаж авах дуртай. Эдгээр амттануудыг худалдаж авах нь амралтаа тэмдэглэх нэг арга болж буй юм гэж хэлэв.

- Энэ жилийн Цагаан сарын зах нь "Фү" буюу “Аз жаргал”-р гол сэдэв болгон, хоёр үзүүлбэрийн танхим, 53 лангуу зохицуулсан бөгөөд хүмүүсийн Цагаан сарын дэлгүүр хэсэх, зугаа цэнгэлийн олон янзын хэрэгцээг хангасан байна. 02-р сарын 20-нд манай захаар 120 мянга гаруй хүн  зочилсон нь шинэ дээд амжилт тогтоожээ гэж Бээжингийн Шиньлүнфү соёлын хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий менежер Лю Пэн танилцууллаа.

Энэ жилийн Цагаан сарын амралтын үеэр олон зуун сая Хятадын иргэн бусад бүс нутгаар аялж, уламжлалт ёс заншлын тухай ойлголт авч, гал морин жилийн соёл, аялал жуулчлалын эрч хүчтэй орчныг бүрдүүлжээ.

"Уламжлалт шинэ жилийн ёс заншил"-тай танилцах аялал жуулчлал хүмүүст илүү таалагдав

   Зигүн хотын Олон улсын үлэг гүрвэлийн дэнлүүний XXXII наадамд 18 метр өндөр, 180 метр урт "Мүлань домог" дэнлүүний үзэсгэлэн нь Хятадын уламжлалт хэв маяг болон дэвшилтэт гэрэлтүүлгийн технологийн хослолоороо жуулчдын анхаарлыг татсан .

Цагаан сарын баярын үеэр цагаан сарын уламжлалт соёл иргэншлээр гол болгосон үзэсгэлэнт газрууд улам олон хүний сонирхолд хүрсэн. Флигги /Fliggy/ мэдээллээс харахад, баярын үеэр дэнлүүний баяр, сүмийн үзэсгэлэн худалдаа, цэцэрлэгт хүрээлэнгийн арга хэмжээ зэрэг ардын урлагийн үйл ажиллагааны хайлт өнгөрсөн оны мөн үеэс 117 хувь өссөн юм. Ардын зан заншил, биет бус соёлын өвийн үзэсгэлэн зэрэг аялал жуулчлалтай холбоотой хайлтууд өнгөрсөн оны мөн үеэс 60 гаруй хувиар өссөн бөгөөд биет бус соёлын өвийн музейд зочлох, биет бус соёлын өвийн гар урлалын бүтээлүүдийг хийж үзэх, ардын урлагийн тоглолт сонирхох нь жуулчдын дунд хамгийн түгээмэл үйл ажиллагаа болжээ.

02-р сарын 17-нд Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Наньнин хотын Чиншю уулын үзэсгэлэнт газарт болсон Цагаан сарын дэнлүүний баярын үеэр жуулчид дэнлүү сонирхож буй нь

Гэрэл зургийг : Шиньхуа агентлагийн сэтгүүлч Юй Шянчуань

Шинэ аяллын хэлбэр нь гэр бүлийн уулзалтыг илүү "бүтээлч" болгож байна

Ляонин мужийн музейд саяхан "Түмэн агтын төвөргөөн - Гал морин жилийн зурхайн соёлын дурсгалын үзэсгэлэн"-г үзэж сонирхсон Бээжингийн жуулчин Рэнь Хүй өөрийнхөө Цагаан сарын аяллын төлөвлөгөөний тухай танилцуулсан юм.

- Шинийн нэгэн, хоёрныг гэртээ өнгөрөөж, шинэ жилээ тэмдэглэж, шинийн гурванд аав, ээжийгээ дагуулан Мүгдэн хотод амрав. Бидэнд маш их цаг байгаа бөгөөд бид Мүгдэн хот руу гүнзгий аялал хийхээр төлөвлөсөн гэж хэллээ.

Ес хоног үргэлжилсэн амралт нь хүмүүст илүү хол, илүү урт цагаар аялах боломж олгож, "Урьдаар нутаг буцаж аав ээжтэйгээ золгоод, дахин хамт аялах" нь энэ жилийн цагаан сарын баярын шинэ хандлага болжээ.

        Холын аялал моод болжээ

Харбины мөс цасны XXVII наадам 02-р сарын 21-нд хаагдсан. Харбинь хотод очсон жуулчид эндээс явах дургүй байгаагаа илэрхийлсэн олон мессеж бичжээ. Цагаан сарын баяраар нэг өдрийн дотор тус мөс цасны ертөнцөөр аялсан хүний тоо 120 мянгыг давж, түүхэн дээд амжилт тогтоосон байв.

Энэхүү тоон үзүүлэлтийн цаана мөс, цасны аялал жуулчлалын асар их татах хүч байдаг. Энэ амралтаар Харбинь хотын төв гудамж, Шиньжяны Алтайн нуруу, Хэбэй мужийн Чунлийн өвлийн олимпын наадмын талбай, Гирин мужийн Чанбай уулын халуун рашааны зочид буудлуудад Хятадын урин дулаан өмнөд бүс нутгуудаас цас мөстэй умард бүс нутаг уруу аялсан жуулчдаар дүүрсэн байв. Флигги платформ дээр мөс, цастай холбогдсон аялал жуулчлалын захиалгын тоо өнгөрсөн жилээс хоёр дахин нэмэгджээ.

Харин дулаан өвөлжих гэсэн хүмүүс "өмнөд бүс нутаг руу ниссэн". Хайнань арлын чөлөөт худалдааны боомт байгуулагдсаны дараах анхны Цагаан сарын баярын үеэр жуулчид татваргүй бараа бүтээгдэхүүн худалдаж авч л байлаа. Хайкөүгийн гаалийн статистик мэдээгээр, амралтын өмнө 5 хоногийн хугацаанд Хайнань арлуудын татваргүй худалдааны хэмжээ болон зочилсон хүний тоо тус бүр 1 тэрбум 380 сая юань, давхардсан тоогоор 177 мянган хүн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 19 хувь, 24.6 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Цагаан сарын баярыг гадаадын хүмүүс өргөнөөр сонирхож байна

Амралтын хамгийн сүүлийн өдөр Гуанжөү хотын Байюнь нисэх онгоцны буудал хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ашиглалтад ороод удаагүй байгаа Т3 терминалд морин жилийн гоёл чимэглэл, Линнань нутгийн цэцэгс нь хүмүүсийн анхаарлыг татсан байна.

02-р сарын 23-нд Гуанжөү хотын Байюнь нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд зорчигчдод татварын буцаан олголтын үйлчилгээ үзүүлж байна

- Хятадад аялж, дэлгүүр хэсэх нь маш сайхан санагдсан. Би дроноор агаараас гэрэл зураг авахыг тэсэн ядан хүлээж байна гэж татвараа буцаан авах хүсэлтээ гаргасан Нидерландын жуулчин Рикардо гартаа барьсан татвар буцаан авах өргөдлийн хуудсаа бидэнд үзүүлэв. Түүний худалдаж авсан DJ дрон болон бусад бүтээгдэхүүнүүд нь 11 хувийн татварын буцаан олголттой бөгөөд газар дээр нь хийсэн татварын буцаан олголт нь ойролцоогоор 300 юаньд хүрсэн юм.

Гуанжөү хотны Байюнь нисэх онгоцны буудлын Гаалийн аялал жуулчлалын хоёрдугаар хэлтсийн аялал жуулчлалын хяналтын гуравдугаар хэлтсийн дарга Фэн Руйлинь:

- Бид олон хэлээр бүрэн цагийн зөвлөгөө, боловсруулалтын үйлчилгээ үзүүлэхийн тулд боомтод гадаад хэлтэй гаалийн ажилтнуудыг нэмсэн. Үүний зэрэгцээ бид терминалын удирдамжийн тэмдгүүдийг илүү оновчтой болгосон гэж хэллээ.

Энэхүү Цагаан сарын баяраар дэлхийн олон нийтийн сүлжээгээр “Хятад хүн шиг амьдрах” /Becoming Chinese/ сэдэв халуун цэг болсон байв. Хятадад визгүй зорчих бодлогын хамрах хүрээ тасралтгүй өргөжин тэлж, гадагш гарах татварын буцаан олголтын бодлогыг тасралтгүй оновчтой болгож, хилээр орж гарах аялал жуулчлалын үйлчилгээг тасралтгүй сайжруулах зэрэг хүчин зүйлээс шалтгаалан "Хятадад Цагаан сараа өнгөрүүлэх" нь гадаадын жуулчдын дунд шинэ хандлага болж байна.

Цагаачлалын үндэсний албанаас энэ жилийн Цагаан сараар Хятадын боомтоор гарч, орсон зорчигчдын өдрийн дундаж тоо давхардсан тоогоор 2.05 саяас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.1 хувиар нэмэгдсэн гэж тэмдэглэсэн байна.

"Оросын сонин"-д тэмдэглэхдээ, Хятадын Цагаан сарын  баяраар харуулсан бүс нутгийн олон янз байдал, соёл иргэншлийн онцлог нь гадаадынханд Хятадын тухай ойлгох чухал арга зам болж байна гэж тэмдэглэжээ.

Зохиогч: ШЮЙ ЖУАН,ЗӨҮ ДҮӨВЭЙ, ЯН ШҮЖҮНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл