solongonews
Ё.Эрдэнэтогтохьн тайлан тоглолт
2015-04-09 10:02
Ё.Эрдэнэтогтохьн тайлан тоглолт 4 дүгээр сарын 8-ны өдөр Бөхийн өргөөнд болж өнгөрлөө.

        ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Сөнөдийн яруу найрагч Ё.Эрдэнэтогтохын "Боорчийн тал" хэмээх уран бүтээлийн тайлан тоглолт 4 дүгээр сарын 8-нд Монгол Улсын Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. Анхны Өвөр Монгол найрагчийн үдэшлэг гэдэг утгаараа онцлогтой энэхүү тоглолтод МУГЖ Д.Жаргалсайхан, С.Ганзориг, Г.Хонгорзул, Т.Дэлгэрөрөн нар оролцсон бөгөөд Өвөр Монголын алдарт хөөмийч Ч.Ангараг, жүжигчин Э.Бодь, Отгонтуяа нар ая дуугаа өргөв. Өвөр Монголын уран зохиол, соёл урлагийн хамгийн дээд шагнал болох "Солонго", "Сараана" шагналын эзэн Ё.Эрдэнэтогтох сүүлийн жилүүдэд Монгол Улсын уран бүтээлчтэй хамтран уран бүтээлээ туурвин, хоёр орны соёлын харилцаанд хувь нэмрээ үзүүлж явна.

Зохиогч: Арвинтал, Хавар
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл