solongonews
Хятадын үндэсний кино урлаг 2026 онд яаж хөгжих вэ
2026-04-16 17:04
Хятадын үндэсний кино урлаг 2026 онд яаж хөгжих вэ

2026 оны Хятадын үндэсний кино урлагийн ажлын хурал энэ сарын 15-наас 16-ны өдрүүдэд Жэжян мужийн Нинбө хотод болов.

Хурлаар энэ оны эхнээс хэрэгжүүлсэн кино урлагийн ажлыг нэгтгэн дүгнэж, шинэ нөхцөл байдал, шинэ чиг хандлагад дүн шинжилгээ хийсний зэрэгцээ дараагийн шатны тэргүүлэх зорилтуудыг тодорхойллоо.

Хурлаар онцлон тэмдэглэхдээ, энэ оны эхнээс Хятадын кино бүтээлийн чанар тогтвортой сайжирч, салбарын бүтэц тасралтгүй оновчтой болж, зах зээлийн тэсвэр, уян хатан чанар улам бэхжин, салбарын хөгжилд сайн эхлэл тавигдсан гэж дүгнэжээ.

Мөн ард иргэдийн хувь хүний онцлогт нийцсэн, олон талт, чанартай соёлын хэрэгцээ шаардлагад тулгуурлан чанартай кино бүтээлийн нийлүүлэлтийг тогтмол нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Үүний зэрэгцээ шинэчлэл, өөрчлөлтийг гүнзгийрүүлж, зах зээлийн тогтолцоог боловсронгуй болгох, шинжлэх ухаан, технологийн дэмжлэгийг бэхжүүлэх, кино урлагийн шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг эрчимтэй хөгжүүлэхийг зорилт болгожээ.

Хурал цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, түгээн дэлгэрүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэн, кино урлагийн чанартай хөгжлийг урагшлуулж, 15 дахь таван жилийн төлөвлөгөөний кино урлагийн ажлын эхлэлийг сайн тавих шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

 

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл