Хавар ирэхээр...
2015-04-09 10:06
Яруу найрагч С.Шинэхүү

Хавар ирэхээр
Харьсан шувууд наашлахад
Хацар илбэсэн салхи
Хангай говийн үнэртэй
Хаяа нь цэлмэг тэнгэр
Хадгийн цэнхэр өнгөтэй
Тэр миний хайрын зөгнөл
Хавар ирэхээр
Хан хорвоо сэрэхэд
Ботго ингэ буйлалдаж
Бөмбөрцгийн дэлэн чинэрнэ
Бүлээн сүү ивлэнэ
Тэр миний хайрын аргадал
Хавар ирэхээр
Хармаг бод шилбэлэхт
Сүмэн зэрэглээ бүжнэ
Сүрэг зээр бэлчинэ
Тэр миний хайрын тайвшрал
Хавар ирэхээр
Хамаг бүхэн төлжихөд
Хаяг нь цэмцгэр хүүхэн
Хайран залуу насыг минь даллахад
Хайрын цэцгээ бэлэглэнэ
Халуун зүрхэнд минь наалдана
Тэр миний хайрын мөрөөдөл өө!
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх
