“14-р таван жилийн төлөвлөгөө”ний хугацаанд: Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 897.91 тэрбум юаньд хүрч, “13-р таван жилийн төлөвлөгөө”ний хугацаатай харьцуулахад 83.4 хувиар өссөн байна. Худалдааны түншүүдийн тоо 2021 онд 186 байсан бол 2025 онд 201 болон өсөж, худалдааны сүлжээгээ тасралтгүй өргөжүүлж байна.
2025 он гэхэд Өвөр Монголын эх газрын боомтын ачаа тээврийн хэмжээ 132 сая тоннд хүрч, хоёр жил дараалан Хятадад тэргүүлэв. Гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өсөж, бүх Хятадын дунджаас өндөр байлаа. Импорт, экспортын үзүүлэлттэй гадаад худалдааны аж ахуйн нэгжийн тоо 3,987-д хүрч, өмнөх оны мөн үеэс 13.1 хувиар өсөв.
Нээлттэй бодлого, хөгжлийн боломжууд, шинэчлэлийн үр өгөөж нь хаврын дулаан салхи мэт эрч хүчийг авчирж, эдгээр таатай бодлого, боломжууд нь Өвөр Монголд үнэхээр ашиг тусаа өгч, тухайн нутагт шинэ эрин үеийг авчирсан юм.
Улаанхад хотын Envision Energy компанийн үйлдвэрлэсэн ногоон аммиак нь 02-р сард Ляньюнган боомтоор дамжин Өмнөд Солонгосын Lotte Fine Chemicals компанид хүрсэн. Ногоон аммиакийн анхны ачааг амжилттай тээвэрлэсэн нь Өвөр Монголын сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнүүд “Далайн ногоон суваг”-аар дэлхийд хүрэхэд чухал алхам болж байна. Энэ нь Хятадын ногоон эрчим хүчний бүтээгдэхүүний олон улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй худалдаанд оролцоход чухал ач холбогдолтой юм.
Хятад, Монголын худалдааны чухал төв болох Эрээн боомтод анхаарлаа хандуулъя. 01-р сарын 01-нээс 02-р сарын 28-ны хооронд Хятад улс Монгол Улс руу улаан лооль, ногоон чинжүү, цитрус жимс зэрэг 26,000 гаруй тонн шинэ жимс, хүнсний ногоо экспортолсон. Эдгээр бүтээгдэхүүн өглөө гаалийн шалгалтаар орж, орой гэхэд Улаанбаатар хотын оршин суугчдад хүрч буй нь үр ашигтай ложистик хоёр улсын ард түмний амьжиргаанд хэрхэн тус дөхөм үзүүлж буйг харуулж байна.
Баяннуур хотын гадаад худалдааны 20 гол аж ахуйн нэгжийг харахад тэдний онцлох бүтээгдэхүүнүүд 02-р сарын 09-нөөс 12-ны хооронд Орос улсад болсон Москвагийн олон улсын хүнс, ундаа, орц найрлагын үзэсгэлэнд тавигдсан нь Өвөр Монголын аж ахуйн нэгжүүдийн хүчин чадлыг харуулж байна.
2026 оны эхээр Хятадын умард зүгт нээлттэй байх гүүрэн гарц болох Өвөр Монгол өөрийн өвөрмөц чанараараа чансаатай хөгжлийн хязгааргүй эрч хүчээ харуулсан юм.
“15-р таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж буйтай холбогдуулан Өвөр Монголын гадаадад нээлттэй байлгах алхамууд улам бүр гүнзгийрч байна. Энэ нь “14-р таван жилийн төлөвлөгөө”ний хугацаанд бий болсон бат бөх суурин дээр гүн гүнзгий үндэслэсэн юм.
“14-р таван жилийн төлөвлөгөө”ний хугацаанд Өвөр Монголын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 2021 онд 123.08 тэрбум юань байсан бол 2022 онд 150.67 тэрбум юаньд хүрч, дараа нь 2023 онд 196 тэрбум юань байсан бол 2024 онд 207.49 тэрбум юань болж, 2025 онд 220.67 тэрбум юаньд хүрч, жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Худалдааны түншүүдийн тоо 2021 онд 186 байсан бол 2025 онд 201 болж өссөн мөртөө зах зээлийн тасралтгүй тэлэлт нь Өвөр Монголын гадаад худалдааны цар хүрээг тогтвортой нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан юм. Мөн Ордос, Бугат, Эрээн хотуудын хил дамнасан цахим худалдааны цогц туршилтын бүсүүдийг дараалан нээж, ашиглалтад оруулсан. Эх газрын боомтын ачаа тээврийн хэмжээ 2020 онд 66.334 сая тонноос 2025 онд 132 сая тонн болж өссөн нь хил дамнасан худалдаанд ложистикийн хүчтэй дэмжлэг үзүүлсэн юм.
“15-р таван жилийн төлөвлөгөө”ний эхэнд Өвөр Монгол газарзүйн өвөрмөц байршил, нөөцийн давуу тал, нээлттэй бодлого, хүртээмжтэй байдалдаа тулгуурлан нээлттэй байдлаа цаашид өргөтгөж, хөгжлийн эрч хүчээ дайчилж байна.
Манжуурын төмөр замын өртөөний гаалийн хяналтын хэсгийн гаалийн ажилтнууд Ван Юань, Жэн Фэн нар 03-р сарын 02-ны өглөө Хятад-Европын төмөр замын экспрессийн шалгалтын талбайд ирж, чингэлэгийн битүүмжлэлийг шалгаж, гаалийн мэдүүлгийн мэдээллийг бодит ачааны мэдээлэлтэй харьцуулав.
Жэн Фэн хэлхэдээ, Бараа бүтээгдэхүүнийг гаалийн шалгалтад эртхэн оруулж, ачиж дуусгах тусам аж ахуйн нэгжүүд зах зээлийг хурдан эзэлж, өрсөлдөх давуу талаа олж авах боломжтой гэжээ. Тэрээр мөн хэлхэдээ, Манжуур боомтоор дамжин өнгөрөх галт тэрэгний тоо нэмэгдэж, нэгдүгээр сард бид Хятад-Европын төмөр замын экспрессийн 471 галт тэргийг хянаж, энэ нь өмнөх оны мөн үеэс 34.6 хувиар өсөж, 2026 оны сайн гараа болсон гэжээ.
Эртний “Торгоны зам”-ын тэмээн жингийн хонх жингэнэх мэт өнөөдөр Хятад-Европын төмөр замын экспрессийн шүгэл дуугарч байна. Өвөр Монгол бол Хятад-Европын төмөр замын экспрессийн төв болон зүүн коридорын чухал зангилаа юм. Хятад-Европын чиглэлийн галт тэрэг дүүрэн ачаатай чингэлэг тээвэрлэж, Евразийн тивийг дамнан аялж байна.
2025 онд Өвөр Монголд Хятад-Европын чиглэлийн 8,612 ачааны галт тэрэг зорчсон нь өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд улсын нийт ачааны 47.5 хувийг эзэлж, нийт тоо болон эзлэх хувь нь дээд амжилт тогтоожээ. Хятад-Европын ачааны галт тэрэгний ачааны бүтэц нь өдөр тутмын хэрэгцээний зүйлсээс эхлээд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл хүртэл тасралтгүй шинэчлэгдэж байгаа юм.
Өвөр Монголын Жинлун Перилла Хөдөө Аж Ахуйн Технологийн ХК-ийн менежер Фань Линлин олон улсын том үзэсгэлэнд оролцохоор 01-р сарын 25-нд Дубай руу мордлоо. "Та бүхэн сайн байцгаана уу, би перилла бүтээгдэхүүнээ олон улсын тавцанд гаргахаар Дубайн булангийн хүнсний үзэсгэлэнд очлоо" гэж тэрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр видео блог нийтэлж, өдөр тутмын ажлаа тэмдэглэжээ.
Таван өдрийн хугацаатай үзэсгэлэнгийн үеэр Фань Линлингийн лангуу олон улсын худалдан авагчдын сонирхлыг ихэд татав. Фань Линлин хэлэхдээ, энэ удаагийн бидний хамгийн том амжилт бол Италийн компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан явдал мөртөө энэ жил бид илүү гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж найдаж байна гэжээ. Тэрээр зах зээлийн ширүүн өрсөлдөөний үед технологийн шинэчлэл нь аж ахуйн нэгжийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч юм. Перилла ургамлын бүхэл бүтэн судалгаа, нарийн боловсруулалтад мэргэшсэн компанийн хувьд энэ жил Өвөр Монголын Шинжлэх Ухаан, Технологийн Академи, Жяннань Их Сургууль зэрэг байгууллагуудтай хамтран перилла судалгаа, боловсруулалтын техникийн бэрхшээлийг хамтран шийдвэрлэх, үйлдвэрлэлийн сүлжээг өргөтгөх, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллаж байна гэж танилцуулав.
Жижиг зүйлээс том дүр зургийг харах нь.
Энэ нь Өвөр Монголын аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлд гарах чухал алхам төдийгүй "Өвөр Монголын шилдэг бүтээгдэхүүн"-ийн дэлхий даяарх хүртээмжийн тод нотолгоо юм. 2025 онд Өвөр Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт 13.91 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар өссөн байна. Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази зэрэг хөгжиж буй зах зээлд үр, үрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь экспортын өсөлтийг бий болгосон. Үүний зэрэгцээ, Өвөр Монголын улаан лоолийн нунтаг, хатаасан ногоо, перилла үрийн тос зэрэг гүн боловсруулсан бүтээгдэхүүнүүд хөгжлийн шинэ боломжийг нээж өгч байна.
Нээлттэй хамтын ажиллагаа ба хамтаа ашиг хүртэх.
2025 онд Хятад Монголын Ⅴ экспо нь Монгол, Орос, Бразил, Уругвай, Кени, Мозамбик зэрэг Ази, Европ, Африк, Өмнөд Америк зэрэг улс орон, бүс нутгийн түншүүдийг Хөххотод хөгжлийн чиглэлээр хамтран ажиллуулахаар урьсан.
2025 онд Өвөр Монгол нь шинжлэх ухаан, технологи, эрчим хүч, экологи, худалдаа зэрэг олон салбарыг хамарсан олон улсын нөлөө бүхий “Дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлэх олон улсын Ⅱ бага хурал,Хөвчийн олон улсын элсэн цөлийн форум, Өвөр Монголын цэвэр эрчим хүчний салбарын чансаатай хөгжил ба олон улсын худалдааны үзэсгэлэн зэрэг хэд хэдэн томоохон хурал үзэсгэлэнг зохион байгуулж, Хятадын умард зүгт нээлттэй байх гүүрэн гарцын стратегийн байр сууриа бүрэн харуулсан юм.
Умард зүгт нээлттэй байх үндэсний стратегийн хүрээнд Өвөр Монгол нь "Бүс ба Зам" санаачилга болон Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорт идэвхтэй оролцож, дотоодын болон олон улсын болон дотоодын эдийн засгийн хос эргэлтийг холбосон чухал төв болж байна. “15-р таван жилийн төлөвлөгөө”ний шинэ түүхэн эхлэлийн цэг дээр буй Өвөр Монгол нь газарзүйн давуу талаа хөгжлийн давуу тал болгож байна.
