
Мөнхийн хөрш орнууд болсон Дундад, Монгол хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа жил ирэх тусам өргөжин тэлсээр байна. Өвөрмонголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас 2015 онд соёл урлагын салбарт Монгол Улстай хамтарч олон ажил хийхээр төлөвлөжээ. Ийнхүү өнгөрсөн 2-р сарын 28-нд "Энх мэндийн хадаг" нэртэй урлагын тоглолтоороо энэ жилийн хамтын ажиллагааныхаа салхийг хагалж, сар шинийн цэнхэр хадгаа өргөн золгож байсан юм. Мөн "Энх мэндийн хадаг" тоглолтын дараа, 3 дугаар сарын 1-нд, БНДАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албанаас дахин " Өлзийт цагаан сар" Дундад, Монголын найрамдалын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. Уг уулзалтад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны орлогч дарга Эрдэнэбулаг, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа, Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат зэрэг хоёр улсын орон нутгийн удирдах хүмүүс болон Монгол Улсад суугаа Дундад улсын элчин сайдын яамны удирдах хүмүүс, хоёр орны эл салбарын гишүүн төлөөлөгчид нийт зуу гаруй гишүүн төлөөлөгчид оролцов.

Хоёр орны хамтын ажиллагааны харилцаанд хүчин зүтгэл үзүүлсэн байгууллагаа нэгж болон хувь хүнд баяр талархалаа дэвшүүлэх зорилготой зохион байгуулсан энэхүү цагаан сарын уулзалтын талаар ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээлэлийн албаны орлогч дарга Эрдэнэбулаг хэлэхдээ"Дундад Монгол хоёр улс нь уул усаараа залгалдсан мөнхийн хөрш, сүүлийн жилүүдэд хоёр орны тэргүүн нарын уулзалт удаа дараалан болж, хоёр орны улс төр хоорондын итгэл найдварыг бэхжүүлэн, эл салбар хоорондын харилцаа хамтын ажиллагаа гүнзгийрэн, иргэдийн нөхөрсөг харилцаа улам сайжирсаар байна. Өнгөрсөн жил Дундад Улсын дарга Ши Жинь пингийн Монгол улс дахь айлчлал нь хоёр улсын түншлийн харилцааг өндөр түвшинд гаргав. Өвөр Монгол орон нь Монгол Улстай хэл соёл, зан заншил, үндэс угсаа нэгтэй байдгаараа сүүлийн жилүүдэд хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа, харилцаа эрчимтэй хөгжиж билээ. өнгөрсөн жил Өвөр монголын GDP болон иргэд бүрд ногдох орлого нь Дундад улсын муж хотын дундаа топ15-д багтав. Ийнхүү Өвөр монголын хөжил цэцэглэлтэд хүчин зүтгэл үзүүлсэн хувь хүн хамт нэгжэд талархал дэвшүүлье." гэсэн бөгөөд шинэ ондоо өлзий хийморьтой байхыг хүсэн зүгнэв.




Уулзалтын үеэр Халин, Урнаа зэрэг Өвөр монголын уран бүтээлчид ая дуугаа өргөв.
Цагаан сард зориулсан арга хэмжээнээс дараалан Өвөрмонголын өөртөө засах орны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо",“Монгол, Өвөр Монголын Эдийн засаг соёлын хөгжлийг дэмжих холбоо", "Монгол, Өвөр Монголын Бизнесийн ерөнхий холбоо хамтран бас нэгэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулсан, тэр нь “Монгол, хятад хэлний орчуулгын анхдугаар чуулга уулзалт” болон “Монгол, хятад хэлний орчуулагчдын холбоо”-ны нээлт билээ. 3-р сарын2-нд явагдсан чуулга уулзалтад Олон улс судлалын хүрээлэн, Монголын орчуулагчдын эвлэл, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, БНДАУ-ын ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг болон их, дээд сургуулийн оюутнууд, эрдэмтэн багш нар нийт зуу гаруй хүн оролцсон юм. Монголын орчуулагчдын эвлэлийн дарга О.Чинбаяр “Монгол Улсын гадаад хэлний орчуулгын өнөөгийн байдал”, МУИС-ийн профессор В.Батмаа “Монгол Улсын хятад хэлний сургалтын өнөөгийн байдал”, Өвөр Монголын Их Сургуулийн профессор Насан-Урт “Монгол /кирилл/, хятад хэлний машины орчуулгын тогтолцоог бүрдүүлэх нь” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавин, өнөөдөр оршин байгаа орчуулгын асуудлыг яаж залруулах, ташаа орчуулгыг хэрхэн багасгах, орчуулгын хоёр талын нэр томьёог яаж нэгтгэх зэрэг асуудлаар санал солилцов.



Сэтгэл баясгаж, итгэл нэмсэн эдгээр соёлын ажиллагаанууд улам цаашид өргөжин тэлж, Дундад Монгол хоёр орны ард түмний найрамдлыг бэхжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулах болтугай.


