solongonews
Дундад улсын Олон улсын загварын долоо хоног
2015-04-25 12:15
Дундад улсын Олон улсын загварын долоо хоног

        Найман хоногийн турш  Бээжин хотноо зохиогдсон Дундад улсын олон улсын загварын долоо хоног 3 дугаар сарын 31-нд өндөрлөв. Уг загварын долоо хоногоор олон нэрт компаниудын шилдэг дизайнерууд бүтээлээс өдөр тутмын, гоёлын, уран сэтгэмжийн загварууд гэж нэлээд хэдэн төрөлд хуваан гаргаж олон нийтэд танилцуулав. Дундад улсын олон улсын загварын долоо хоног нь 1997 оноос зохион байгуулагдаж эхлэн, уламжлал ёсоор жил болгоны 3 дугаар сар, 10 дугаар сард Бээжин хотод явагдаж ирэх хавар, зун, намар, өвлийн загварын чиг хандлагыг тодорхойлж байдаг.
         Дундад улсын олон улсын загварын долоо хоног нь Дундад улсын шилдэг дизайнеруудад тайз индэр хангаж, нутаг нутгийн онцлог байдал, зан заншилд зохицуулан, сэтгэн урлан гаргасан бүтээл брэндийн хувцас загварын шинэ коллекц гаргадагаараа онцлог юм. Энэ жилийн загваруудын хувьд, өнгөрсөн жилүүдийнх шиг Дундад улсын дүр төрхийг харуулж өлзий зангиа, бэлгэт үүл зэрэг зүйлийг цөөн оруулж, харин орчин үеийн шийдлээр урлан бүтээсэн загвар олон байлаа. Эрэгтэйн хувцас загварын хувьд, өнгөрсөн жилүүдэд олон өнгийг алаглуулж загвар гаргадаг байсан бол энэ жил дан өнгөөр голлох болов.

Эх сурвалж : "Солонго" сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл