
Хурлаас мэдээлснээр, тус муж "Ляонин--Манжуур--Европ", "Ляонин--Монгол--Европ" болон "Ляонин--Өмнөд тэнгис--Европ" гэсэн чиглэлд зам тээврийн гурван том коридорыг бүтээн байгуулж байна.
Ляонин муж тэнгис дагуу, хил дагуу байрладаг, зүүн хойд Азийн төв бүсэд оршдог учир "Нэг бүс нэг зам"-ын Европ Азийн эх газрыг холбосон гүүрээр тэнгист гарах чухал бүс юм. Мөн Дундад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 2014 онд Ляонин мужийн импорт экспортын ерөнхий хэмжээ 114 тэрбум ам. долларт хүрч, үүнд экспорт 58 тэрбум 800 сая ам долларт хүрчээ.
"Ляонин--Монгол--Европ" цогц тээврийн хонгил нь Жиньжөү, Даньдүнгээс эхэлж, Монгол Улсын Чойбалсангаар дайрч Европод хүрэх юм. Энэ онд Ляонин мужийн баруун хэсэг болон Өвөр Монголын зүүн хэсгээр дайран өнгөрдөг Ба-Шинь төмөр зам, ӨМӨЗО болон Ляонин мужийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг Жинь-Чи төмөр замын байгуулалтыг түргэтгэж, төмөр замаар харилцан саадгүй нэвтрэх нөхцлийг бүрдүүлэх болно.
Ляонин мужийн тэнгис дагуух эдийн засгийн бүс бол "Нэг бүс нэг зам"-ын байгуулалтад багтаж байгаа чухал индэр юм. Да Лянь, Ин Көү, Дань Дүн, Жинь Жөү, Пань Жинь болон Хү Лүдао боомтоор дайран өнгөрч, хил дамнасан ложистикийн үйлчилгээг голлосон Дундад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулахаар Ляонин муж идэвхтэй ажиллаж, ОХУ, БНСУ, Монгол, Япон, БНАСАУ зэрэг оронтой эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Энэ удаагийн хурлаас төлөвлөгөөний дагуу, Ляонин, Гирин, Хармөрөн, Өвөр Монгол зэрэг муж хамтран ложистикийг хөгжүүлэх хамтын ажиллагааны механизм байгуулах юм байна.
