solongonews
”Нэг бүс нэг зам” Монгол улсын ”Талын зам”-ыг бүтээн байгуулахад тусална
2015-04-23 17:05
”Монгол Улс Дундад улсын ”Нэг бүс нэг зам” санаачилгыг идэвхтэй дэмжиж, өөрийн орны нөхцөлд тохируулан ”Талын зам” байгуулах санаачилга гаргалаа.

 Хөгжлийн энэ хоёр стратегийг нягт уялдуулах нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой" гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан саяхан илэрхийллээ.


М.Энхсайхан хэлэхдээ: -Монгол улс Дундад, Орос хоёр том гүрэн, хоёр том зах зээлийн дунд оршдог тул газарзүйн чухал байрлалтай. "Талын зам" санаачилгын дагуу Монгол Улс хурдны зам, төмөр зам, байгалийн хийн хоолой, нефтийн хоолой зэргийг тавьж, Хятад, Орост транзит тээврийн үйлчилгээ үзүүлж болох юм гэжээ.


Монгол Улсын УИХ өнгөрсөн жил хоёр орны хилийн Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн шинэ төмөр замд Дундадын төмөр замын стандартыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан юм.


Монголын Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Дундад, Орос, Монголын эдийн засгийн коридор байгуулах санаачилга гурван орны хил дамнасан ачаа тээврийг хөнгөвчилнө, цахилгаан, эрчим хүчний байгуулалт нь Монголоос Дундад гаргах экспортод дөхөм үзүүлэх юм гэж онцолжээ.

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл