Хөл бөмбөгийн клубын АШТ Японд болно
2015-04-25 12:58
Хөл бөмбөгийн мэдээ:

Хөл бөмбөгийн шилдэг клубыг тодруулах клубын дэлхийн аварга шалгаруулах 2015, 2016 оны тэмцээнийг Япон улсад зохион байгуулахаар Олон улсын хөл бөмбөгийн холбоо шийдвэрлэжээ. Энэ оны клубын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 12 дугаар сарын 10-20-ны хооронд зохион байгуулахаар товлосон байна. Үүнээс өмнө буюу 2012 онд Японд шилдэг клубыг шалгаруулах тэмцээний тоглолтуудыг зохион байгуулж байсан түүхтэй юм.
Эх сурвалж : www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх
