solongonews
Фүжянь, Гуандүн, Тяньжиний чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг нийтлэв
2015-04-22 11:50
Фүжянь, Гуандүн, Тяньжиний чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг нийтлэв.

2013 оны 9 дүгээр сард Дундад улс Шанхай хотод хамгийн анхны чөлөөт худалдааны бүс байгуулж байсан бол энэ сарын 20-ны өдөр олны анхаарлыг татсан Дундад улсын 2 дахь бүлэг чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийн ерөнхий төлөвлөгөө албан ёсоор нийтлэгдсэн байна. Сэтгүүлч Дундадын Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, Дундад улс Гуандүн, Тяньжинь, Фүжяньд худалдааны чөлөөт бүс байгуулах бөгөөд эдгээр туршилтын бүс Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүстэй нэг л "сөрөг жагсаалт" ашиглаж, удахгүй ар араасаа хаяг хадах юм байна.

        Нэгэнт нэг жил хагас эрхлэлт явуулсан Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсэд одоогийн байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай 3000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, илэрхий үр дүнд хүрсэн байна. 20-нд Дундадын Худалдааны сайдын туслах Ван Шөүвэнь хэлэхдээ, Шинээр байгуулах туршилтын бүсүүд Шанхайн туршилтын бүсийн амжилт туршлагыг хуулбарлаж, хөрөнгө оруулалтын удирдлагын тогтолцоо, худалдааны хяналт удирдлага, банк санхүүгийн тогтолцоо, худалдаа эрхлэлтийн явцад болон сүүлд нь хянаж удирдах зэрэг 4 салбарт инновацтай ажиллаж, засаг захиргааны лавлах зөвлөгөөний систем, хянах, удирдахыг салгах, хянаж зөвшөөрөх байгууллага нэгжийг тодорхойлох зэрэг талаарх өөрчлөлтийг улам ахиулах болно. Дөрвөн туршилтын бүс нэг л "сөрөг жагсаалт" ашиглах болно гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ:

 
        "Төрийн зөвлөлийн тамгын газраас чөлөөт худалдааны туршилтын 4 бүсэд хэрэгжүүлэх гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг гаргасан. Шанхайд сөрөг жагсаалт нэг байна. Тус 4 бүсийн одоогийн сөрөг жагсаалтыг Шанхай хотын урьдын 2 сөрөг жагсаалттай харьцуулбал хязгаарлах хүрээ хэмжээ нь багассан тул чөлөөт худалдааны туршилтын бүсийн нээлттэй, ил тод байлгаж буй хэмжээ нэлээд дээшилсэн юм".

         Мөн өдөр гаргасан чөлөөт худалдааны туршилтын 4 бүсэд хэрэгжүүлэх гадаадын бизнесмений хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын байдлаас үзвэл, хязгаарлах салбар улам цөөрч байна. Шинэ жагсаалтад тусгай удирдлагын 122 аргачлалыг хамруулсны 85 нь хязгаарлах шинжтэй, 37 нь хориглох шинжтэй арга хэмжээ юм. Бүртгэлээс үзвэл, 2015 оны сөрөг жагсаалт 2014 оныхоос 17-гоор, 2013 оныхоос 68-аар цөөрчээ.

        Ван Шөүвэнь, чөлөөт худалдааны туршилтын 4 бүсэд ижил сөрөг жагсаалтыг хэрэгжүүлж байгаа нь тус 4 бүсийн нээлттэй байдал ойролцоо бөгөөд гол зорилт нь адил гэсэн үг юм. Харин шинээр байгуулагдсан 3 бүсийн статус, ажлын хувиараас шалтгаалан тус тусын хичээн зүтгэх гол тал өөр өөр юм гэжээ. Жишээлбэл Гуандүний худалдааны чөлөөт бүс Хонконг Макаотай хамтран ажиллаж, Гуандүн Хонконг Макаогийн эдийн засгийн интеграцчлалыг онцгой чухалчилж байна. Ялангуяа үйлчилгээний талаар энэ бол Гуандүний худалдааны чөлөөт бүсийн туршилтын өвөрмөц тал юм. Бусад газарт байхгүй. Үүнээс гадна, Гуандүний худалдааны чөлөөт бүсэд боловсруулах худалдаа, аж үйлдвэрийг шинэчлэхийг чухалчилж байна. Тяньжиний хувьд Тяньжиний худалдааны чөлөөт бүсийн туршилт Бээжин, Тяньжин, Хэбэйгийн зохицонгуй хөгжлийг чухалчилж, Тяньжин боомтоор дамжуулан эх газрын хөгжлийг дайчлахыг чухалчилж байна.

         Фүжянь мужийн хувьд Фүжяны худалдааны чөлөөт бүсийн туршилт Тайваний хоолойн хоёр эргийн аж үйлдвэрийн цаашдын уялдааг чухалчилж, хоёр эргийн эдийн засгийн хөгжлийг дайчлан, нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг чухалчилж байна.Байгуулагдаад жил хагас болж байгаа Шанхайн худалдааны чөлөөт бүс ч өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх төслөө нийтэллээ. Тус төслийн дагуу, Шанхайн худалдааны чөлөөт бүс цар хүрээгээ цаашид тэлэн өргөжүүлж, шударга өрсөлдөөн, эрх ашгийг хамгаалах зэрэг шинэ туршилтын агуулгыг нэмжээ.

        Хойшид улам олон худалдааны чөлөөт бүс байгуулах эсэх талаар Ван Шоувэнь хэлэхдээ, батлан зөвшөөрөөд байгаа албан ёсоор үйл ажиллагаа явуулж нэг хэсэг хугацааны дараа үнэлгээ хийж, түүний үндсэн дээр цаашид худалдааны чөлөөт бүсийн зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдэх болно. Одоогийн гол ажил бол худалдааны чөлөөт бусийн туршлагыг Хятадын хэмжээнд дэлгэрүүлэх явдал юм. Харин улам олон худалдааны чөлөөт бүс байгуулах явдал биш гэлээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл