solongonews
Үй Цай дунд сургуулийн эгч дүү хоёр ”Хятад хэлний гүүр” тэмцээнд тэргүүлэв
2015-04-27 10:21
Үй Цай дунд сургуулийн эгч дүү хоёр ”Хятад хэлний гүүр” тэмцээнд тэргүүлэв.

Хишиг дунд сургуулийн сурагч Э.Одгэрэл

        Дэлхийн дунд сургуулийн сурагчдын "Хятад хэлний гүүр" тэмцээний Монголын бүсийн 8 дахь тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатарт болж, Үй Цай бүрэн дунд сургуулийн сурагч Б.Минжин 93.94 оноогоор, түүний эгч Үй Цай бүрэн дунд сургуулийн сурагч Б.Ариун 93.25 оноогоор хамтдаа тэргүүн байранд шалгарав. Эгч дүү хоёр МУ-ын дунд сургуулийн сурагчдын нэрийн өмнөөс Дэлхийн дунд сургуулийн сурагчдын Хятад хэлний гүүр тэмцээнд оролцох болно. Б.Минжин мөн хамгийн шилдэг уран илтгэгчээр шалгарсан байна.

23 дугаар дунд сургуулийн сурагч Х.Нонна
 

        Найрамдал сургуулийн Б.Амаржаргал, Үй Цай дунд сургуулийн Т.Анударьяа 2 дугаар байр, Хишиг дунд сургуулийн Л.Анастасия, Үй Цай дунд сургуулийн Н.Нандин, 23 дугаар дунд сургуулийн Х.Нонна, Хишиг дунд сургуулийн Э.Одгэрэл нар 3 дугаар байрыг тус тус эзлэв. Хишиг дунд сургуулийн Э.Одгэрэл мөн хамгийн шилдэг авьястнаар шалгарсан байна. Үй Цай дунд сургууль, Найрамдал сургууль, Хишиг дунд сургууль шилдэг зохион байгуулагчийн шагнал хүртлээ.


Шэнлижэ дунд сургуулийн сурагч О.Энхжин

3 дугаар байр эзэлсэн сурагчдад хятад хэлний сайн дурийн багш нарын ахлагч

Линь Юйбао шагнал гардуулав

        Энэ тэмцээнийг БНДАУ-ын Күнзийн институтын төв байр санаачилж, МУИС-ын Күнзийн институт, МУ-ын Хятад хэлний багш нарын холбоо зохион байгуулж, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар, Дундад Монголын Соёл боловсролын сан ивээн тэтгэсэн байна. Дундад улсаас МУ-д суугаа Элчин сайдын яамны зөвлөх Гүө Шиньчяо энэ арга хэмжээнд оролцож үг хэлсэн бөгөөд тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулсан байна.

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл