solongonews
И Ли групп Дундадын сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргана
2015-04-22 17:04
И Ли групп Дундадын сүүн бүтээгдэхүүнийг дэлхийд гаргана.

2013 онд Шинэ Зеландад ган гачиг болж, хуурай сүүний үнэ нэг тонн тутамд 20 мянган юань байснаа 50 мянган юань болон нэмэгдэж, шууд бус байдлаар Дундад улсын олон газрын супермаркетын хангамжид нөлөөлсөн байна.

2014 он гэхэд хөдөө аж ахуй элбэг ургац хурааж, Шинэ Зеландын хуурай сүүний үнэ нэг тонн тутамд 50 мянган юань байснаа 18 мянган юань болон буурч, улсын хэмжээний түүхий сүүний нийт хэмжээ цаашид өсөхөд нөлөөлөв. Эдийн засгийн даяарчлал сүүний салбарт өнөөдрийнх шиг ийнхүү ил тод байгаагүй юм.

 2014 оны эцэс болоход И Ли групп Америкийн хамгийн том сүүний үйлдвэр болох DFA-тай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба Италийн Sterilgarda Alimenti S.p.A сүүн бүтээгдэхүүний компанитай хамтран үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүн нь амжилттай зах зээлд гарав. Шинэ Зеландад хөрөнгө оруулж байгуулсан И Ли номхон далайн улсууд дахь сүүний үйлдвэрийн бааз нь 3 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгээд байна.

Фермийн шинэ эрэлхийлэл

Америкийн фермерийн хараан дахь Дундадын ферм

И Ли группийн мал аж ахуйн компаний үнээний фермийн дарга Жао Гүөлян өглөөний 5 цагийн үеэр сүүний үнээнүүддээ тээл өгч эхэлдэг. Тэрээр үнээний тэжээлийн тэвшийг ажиглаж өнгөрсөн шөнийн идсэн байдлыг харж, үнээ саах тоног төхөөрөмжөө шалгана. Уг Фермийг хариуцаж байгаа болохоор бүх ажлыг өөрөө гардаж нарийн нямбай хийдэг. Үнээний фермд байгаа 2800 алаг үнээг тэжээж тордох нь түүний үүрэг юм. Жао Гүөлянгийн аав Жао Жүн мөн үнээ тэжээдэг малчин хүн байжээ. Жао Гүөлян Өвөр Монголын Тариалангийн Их Сургуульд мал эмнэлгийн мэргэжлээр сурч, сургуулиа дүүргэсний дараа үнээний фермд ажил хийх сонголтыг аав нь дэмжихгүй байжээ.

 -Би бас малчин хүн, олон жил үнээ тэжээж чамайг их сургуульд сургах маш амаргүй байсан, чи их сургууль төгсөөд мөн үнээ тэжээвэл сургуульд сураагүйтэй адилхан шүү дээ гээд дургүй байжээ.

И Ли групп нь ферм байгуулж, сүү нийлүүлэгчээс авсан сүүгээ нэгдсэн байдлаар хянан шалгаж, борлуулж, тэр дундаа тасралтгүй шинэчлэлт хийж, Дундадын онцлогтой сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн замаар урагшилж байлаа. Энэ үйл явцад Жао Гүөлян эцэг хүү хоёр багагүй хүч нэмрээ оруулсан юм. Жао Гүөлянгийн аав Жао Жүн И Ли группд олон жил ажиллаж, сүүний үнээг бордох, саах зэрэг ажлуудыг хийж байсан бол 2008 онд Жао Гүөлян И Ли группд элсэн оров. Түүний тэжээсэн сүүний үнээнээс нь анх өдөрт 15 литр сүү гардаг ба одоогоор түүний фермийн сүүний үнээнүүдийн дунджаар 30 литр сүү гардаг байна.

Америкийн фермийн захирал Лай Энь Ха Дай И Ли группд судалгаа хийх үеэр хэлэхдээ: -Би Америкийн фермийн үнээгээ энд авчирч тэжээнэ хэмээн инээмсэглэн хэлж байлаа.

Одоогоор И Ли групп нь улсын хэмжээнд байгуулсан, байгуулж байгаа ба хамтран байгуулсан ферм 2400 гаруй болж, журамжсан фермийн сүүний нөөц нь үндсэндээ улсын хэмжээнд бүрэн хамарсан байна. Сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь сүүний үнээний ферм, бордоо боловсруулах үйлдвэр, өвс тарьж ургуулах аж ахуйн нэгж шаардагдана. Эдгээр холбоосуудын хамрах ашиг тус нь их өргөн, байгаль орчны болон бусад бодит хүчин зүйлийн хязгаарлах хүчин их юм. И Ли групп “Нэг аж ахуйн нэг нэг аж үйлдвэрийн хэлхээсийг удирдах” арга хэлбэрээр ажиллаж, “Аж үйлдвэрийн хөгжил цэцэглэлт хувийн үйлсийн ашгаас өндөр, нийгмийн үнэ цэнэ худалдааны элбэг хөрөнгөөс их” сор бүтээгдэхүүн бий болгох зорилттой хичээн ажиллаж, сүү нийлүүлэгчдэд аж үйлдвэрийн хэлхээсийн ашиг тусыг хүртээж байв. Тэргүүний аж ахуйн нэгж болсны хувьд И Ли групп 500 сая юаний хөрөнгө оруулж, импортын хянаж шалгах тоног төхөөрөмж оруулан 1003 хянаж шалгах зүйлсийг тохируулсан ба нэг жилийн хяналт шалгалтын хураамж нь 160 сая юаньд хүрсэн байна.

Бүтээгдэхүүний шинэ эрэлхийлэл /Хун Шя/

И Лигийн Жикү ба Европын Их Сургуулийн нэгдсэн хамгаалалт:

И Лигийн ажилтны нүдээр бол хүний хэрэглээг хоёр төрөлд ангилж, сүү хэрэглэдэг болон хэрэглэдэггүй гэжээ. Маш олон хүн сүү хэрэглэсний дараа гэдэс нь цанхайж эсвэл гэдэс нь өвддөг. Мөн ходоодны үйл ажиллагаа хямардаг. И Ли шингэн төлөвийн сүүг судлан гаргах ажлыг удирдан хийсэн И Ли корпорацийн Баганаа хэлэхдээ: -Бидний ажлын үүрэг бол техникийн дэвшилтэд хөгжлийн тухай юм. Сүүг илүү амархан шингээх шинэ аргыг эрэлхийлж байна. Сүү уудаггүй хүн сүү уудаг болж өөрчлөгдөнө” гэв. 2002 оноос эхэлж 28 настай монгол үндэстэн залуу Баганаа уг төслийг удирдан судалж хүний биед сүүний зохицлын хөгжлийг дэлгэрүүлэх ажлыг эхлүүлсэн байна.Таван жилийн дараа И Ли Шү Хуа шимтэй сүүний судалгааны ажил аажмаар хөгжиж амжилт олж улсын доторх сүүний үйлдвэрлэлийн хоосон орон зайг нөхсөн. Голландын Амстердамд болсон дэлхийн анх удаагийн сүүн бүтээгдэхүүний их хурлаар “Шингэн төлөвийн сүү үйлдвэрлэхийг эрэлхийлсэн шилдэг шагнал” хүртсэнээс хойш сүүн бүтээгдэхүүний борлуулалтын өртөг 10.6 тэрбум юаньд хүрсэн байна. 2014 оны сүүлээс Баганаа зэрэг мэргэжлийн судлаачийг 1000 гаруйг ажиллуулж байна. Туршилтын эдийн засгийг хурдан дэлгэрүүлэх 1682 патентийн эрх ашигладаг. 2013 онд Өвөр Монголын сүүний аж ахуйн техникийн судалгааны хүрээлэнд И Лиг суурьшуулсан. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх техникийн мэргэжилтэн, хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах нийгмийн төсөл санаачлах, төслөө хэрэгжүүлэх, хувиралтыг тооцоолох гэх мэт хэд хэдэн зүйлийг цогцоор байгуулсан. 2014 оноос Голландад И Лигийн бүтээгдэхүүнийг судалж, Европт судалгааны гол ажлаа хийх болсон. Мөн шинэ Зеланд болон Лин Кений Их Сургуулийн дэргэд бүтээгдэхүүний судалгааг өрнүүлсэн байна. Дэлхийн оюун ухаанаар Дундад улсын бүтээгдэхүүнийг бий болгох аж.

И Ли корпорацийн эрэлхийлж буй хамгийн чухал ажил бол үнээний сүүний чанарыг эхийн сүүтэй ойр болгох ажил юм. Эхийн сүү шим тэжээл сайтай байдаг учраас И Лигийнхэн эхийн сүүг Шанхай, Нанчан, Гуанжөүд татаж хуримтлуулахаас гадна Хөххот Харбин, Бээжин зэрэг газарт хуримтлуулсан байгаа. Эхийн сүүг хуримтлуулахын тулд 20-40 насны амаржих дөхсөн эмэгтэйчүүдийг сонгон тэдний тухай мэдээллийн сан байгуулсан байна. И Лигийн техникийн хөгжлийн судалгааны ажилтан Фан Фан энэ ажлыг хариуцан хйисэн бөгөөд тэрээр жирэмсэн байсан хугацаандаа ажилласан байна. Үүнээс болж багагүй жирэмсэн эмэгтэйчүүд Фан Фантай уулзаж түүний ажлыг дэмждэг байсан. 2004 оноос эхэлж И Ли корпораци эхийн сүүний загваруудыг цуглуулж дэлхий дэх “Дундад улсын эхийн сүү судлалын бааз” байгуулах ажилд тэргүүлэн оролцсон төдийгүй Дундад улсын бяцхан үрсэд тохирох хуурай сүүний жор найруулах ажилд анхны материал ба шинжлэх ухааны баримт гэрчийн зүйлийг хангаж өгсөн байна. Түүнчлэн Дундад улсын нярай хүүхдийн амар амгалан хэрэглэж болох өндөр түвишнд хүрсэн хуурай сүүний шинэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж. 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Голландын ерөнхийлөгч Вагенингений Их Сургуулийн /Wageningen University /хариуцагчийн төлөөлөгчтэй Дундад улсад ирж, эхийн сүүний судалгааны баазыг өргөжүүлэн хөгжүүлж хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг И Ли компанитай байгуулсан байна.

Зах зээлийн шинэ эрэлхийлэл:

/Банди/

И ли сүү, сүүн бүтээгдэхүүн болон дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүн

Яагаад И Ли гэж ? И Литэй адил сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуй нэгж олон бий. “Хөххотын Хотон дүүргийн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр”-ээс гаралтай энэхүү аж ахуй нэгж хэрхэн Өвөр Монголоос Дундад улс, Дундад улсаас дэлхийд танигдаж чадсан вэ?  гэх маш олон интернет хэрэглэгчид асууж хариулт өгдөг нь ч маш олон бий. Гэвч хамгийн чухал нэг зурвас нь И Ли хамгийн эрт шуурхайгаар Швед, Герман зэрэг улс орнуудын дэвшилтэд технологийг ашиглан, шилдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргажээ. Тухайлбал, UHT тоног төхөөрөмжийг ашиглан савласан сүү нь энгийн 2–3 өдрийн хүчинтэй хугацаатай ариутгасан сүүг 8 сар хүртэл хугацаатай хадгалах болсон И Лигийн бүтээгдэхүүнийг тэнгис далайг гатлахаар болгосон.

Дэлхийн сүүний салбарын нэгдсэн хөгжилтэй И Ли групп нь алхаагаа нийлүүлэн, мөн И Ли групп олон улсын хэмжээнд ажиллаж эхэлсэн. Даяаршлын эрин үед, олон улсын хэмжээнд шинийг эрэлхийлэн, олон улсын хэмжээнд үйлчилгээг хангана. 2013 оноос И Ли групп нь даяаршлын аянд гарч, олон улсын жишгийг ашиглан "БНДАУ-д үйлдвэрлэв" сүүнд хөгжлийн хүч нэмэхээр шийдсэн. И Ли нь Шинэ Зеландад хөрөнгө оруулалт хийн Номхон далайн улсуудад үйлдвэрлэлийн баазыг байгуулан, мөн АНУ-ын хамгийн том сүүний компани DFA, Италийн Sterilgarda Alimenti S.p.A–тай стратегийн хамтын ажиллагааг тогтоон, Америк, Номхон далай, Европын орнуудын уламжлалт сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарт шилдэг нөөц баялгийг ашиглаж байна. И Ли гурпп нь бодлого зохицуулалт гаргах багаараа дамжин дотоод гадаадын хүн амын өсөлтийн байдал, үнээний сүү хэрэглэгчдийн байдал, эцэст нь өөрчлөлтийн хурдыг дахин эхлэхээр шийддэг. Дэлхий даяар дээд чанарын нөөц баялгийг ашиглан Дундадын зах зээлд үйлчилнэ. И Ли группийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пань Ган илэрхийлэхдээ: -Дэлхийн даяар өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын орчинд хандуулан, И Ли нь дэлхий нийтийн хүчин чадлыг өөртөө нэгтгэн, үргэлжлэн шинийг эрэлхийлснээр олон улсын сүүн бүтээгдэхүүний хөгжлийн бор зурагт хүч нөлөөгөө улам илүү бадруулж, Дундадын хэрэглэгчдийн шаардлагыг хангаж чадна.

 “Гадагш гарах”-ын зэрэгцээ “Оруулан авчрах” нь И Ли группийн тавьж буй үзэл баримтлал юм. Уг групп нь Шинэ Зеландад үйлдвэрлэлийн бааз байгуулан, Америкт хамтарсан хуурай сүүний үйлдвэр байгуулж, маш олон гадаад ажилтнуудыг ажиллуулж байна. Гэвч эдгээр үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг суурилуулах, тохиргоо хийхэд тэд “Эдгээр тоног төхөөрөмжийг бид ерөөсөө харж байгаагүй, ашиглаж чадахгүй” гэдэг. Уг нь Шинэ Зеланд, Америкт сүүний салбарын үйл ажиллагаа аль эрт эхлэн, олон жил болсон ч тоног төхөөрөмжөө олон жилийн турш шинэчлээгүй, харин И Ли групп нь сүүлийн үеийн дэвшилтэд технологийг худалдан авч ашигладаг. Тиймээс И Ли групп нь улсын дотоодоос инженер томилон, гадаад ажилтнуудад сургалт хийдэг. “Дундадын тоног төхөөрөмж шинэ, өндөр стандарттай, маш сайн” хэмээн И Ли группийн сургалтад оролцсон гадаадын ажилтнууд нь ам сайтай байдаг. Америкийн үнээний сүү хангагч DFA компанийн захирал Смит ч гэсэн "Ковбой", 3000 үхэр маллаж байна. Тэрээр Дундад улсын аж ахуйн нэгж тэдний стандартад хүрнэ гэж итгэхгүй байжээ. И Литэй хамтран ажилласнаас Смит өөрийн биеэрээ 3 хувьцаа эзэмшигчээ дагуулан И Ли группд ажиллажээ. Уг группийн сургалтын төв сургалтад оролцсон хүмүүс болон АНУ-ын сүүний салбарын хамгийн нэр хүндтэй профессор Сандерс нарын чөлөөт ярилцлага нь бүхнийг гэрчилсэн. Мөн үйлдвэрлэлийн тасаг дахь маш олон аюулгүй байдлын үзүүлэлтүүд, бүтээгдэхүүний шалгалтын давтамж тоо нь Америкийнхаас өндөр байжээ. Гэрээ байгуулах ёслолын үеэр Смит улам нягт стратегийн хамтын ажиллагаа байгуулна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

       И Ли групп урьд нь 2020 он болоход олон улсын сүүний салбарын топ 10-д орохоор зорилго тавин ажилласнаар 2014 онд уг групп нь Азиас цорын ганц олон улсын  топ 10-д орсон сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгж болсон. Одоогийн байдлаар тус групп нь 2020 он гэхэд олон улсын сүүний салбарын топ 10-д орохоор шинэ зорилго тавин ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл