ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И 03-р сарын 02-нд Францын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барроттой утсаар ярилцлаа.
Жан-Ноэль Баррот Францын талын Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг танилцуулаад:
- Франц, Хятад хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах онцгой үүрэг хүлээдэг. Америк, Израилын Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөл аваагүй, урьдчилан хэлэлцүүлээгүй үйлдэл болсон. Одоогийн нөхцөлд бүх тал хамтран хурцадмал байдлыг намжааж, Ираны цөмийн асуудал зэрэг маргаантай асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой. Хятад улс Иран болон Персийн булангийн орнуудтай сайн харилцаатай байж, Франц Хятадтай хамтран бүс нутгийн нөхцөл байдлыг намжаахад эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж хэлэв.
Ван И Хятадын зарчмын байр суурийг дахин нотлоод “ Олон улсын хамтын нийгэмлэг олон улсын хуулийг зөрчсөн аливаа үйлдлийг эсэргүүцэх ёстой, давхар стандарт байж болохгүй. Том гүрнүүд цэргийн давуу байдлаа ашиглан бусад улс руу дур мэдэн халдах ёсгүй. Дэлхий дахин хүчтэй нь амьдарч, сул дорой нь мөхөх “Ширэнгэн хууль”-д буцаж орох ёсгүй. Ираны цөмийн асуудлыг эцсийн дүндээ улс төр, дипломат замаар шийдвэрлэх ёстой. Францын тал бодитой, шударга байр суурь баримталж, тайван, ухаалаг хандлагаар Хятадтай хамтран нөхцөл байдлыг намжаах чиглэлд ажиллаж, олон улсын харилцааны суурь хэм хэмжээг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэж хэллээ.
