
Тус ном гэрэл зураг, газрын зураг, тайлбар хавсаргасан 30 түмэн үсэгтэй монгол үндэстний түүхийн цуврал бичиг болох юм. “Монголын өндөрлөгийн эртний угсаатан” түүхийн судлал, үндэстэн ястны судлал, зан үйлийн судлалын талаас Монголын өндөрлөгийн эртний угсаатны хөгжлийн жам ёс, түүхийн ахиц, соёлын уламжлалыг шинжлэн судлахын хамт, үг хэл, зан үйл ба аж ахуйнх нь адил байдлын талаар Монголын өндөрлөгийн эртний угсаатнуудыг Монгол, Турк, Тангуд гурван аймаг угсаа хуваажээ. Тус бүтээлд доорх мэтийн хэдэн шинэ үзлийг товойлгов. Нэг. Монголын өндөрлөгийн эртний аймаг угсаатнуудын амьдрал үйлдвэрлэл, бие махбод, зан үйл, соёл зэргийг судалж “Фан”, “Рун”, “Ди”, “Хө”, “Тие Ле”, “Татар” зэрэг бол Монголын өндөрлөгийн уг суугаалын адилгүй цаг үе дахь адил бус дуудлага болно. Хоёр. Монголын өндөрлөгийн эртний угсаатнуудын нүүдэлчин амьдралын дундах тасралтгүй хөгжин бадарсан түүхийн хөгжлийг бичиж, нүүдэлчин үндэстний үндэстэн ястан хийгээд аймаг угсаа бол Монголын өндөрлөгийн эртний аймаг угсаатнуудын уусал болно гэдгийг нотолжээ. Гурав. Монголын өндөрлөгийн эртний угсаатнуудын салж нийлэх хөгжлийн жам ёсыг судалж, хүн төрөлхтний аж ахуй, шинжлэх ухаан, соёлын даяарчилсан байдал нь нүүдэлчин амьдралын амьдрал үйлдвэрлэлээс эх үүсэлтэй гэдэг үзлийг дурдав. Дөрөв. Монголын өндөрлөгийн эртний угсаатнуудын хоорондох ууслаар дамжин нүүдэлчин соёл бий болов гэдгийг өгүүлэн тоочжээ.

