solongonews
Мобайл эдийн засгийн дэлхийн ДНБ-д үзүүлэх хувь нэмэр үргэлжлэн нэмэгдсээр байна
2026-03-04 10:05
Мобайл эдийн засгийн дэлхийн ДНБ-д үзүүлэх хувь нэмэр үргэлжлэн нэмэгдсээр байна.

Дэлхийн хөдөлгөөнт холбооны их хурлаас 03-р сарын 03-ны өдөр гаргасан тайланд 2030 он гэхэд дэлхийн гар утасны технологи, үйлчилгээний салбар эдийн засагт 11.3 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж, дэлхийн ДНБ-ий ойролцоогоор 8.4 хувийг эзэлнэ гэж таамаглаж байна.

"Мобайл эдийн засаг 2026" тайланд мобайл технологи, үйлчилгээний салбар 2025 онд 7.6 их наяд ам.долларын эдийн засгийн үнэ цэнийг бий болгосон нь тухайн жилийн дэлхийн ДНБ-ий 6.4 хувийг эзэлсэн ажээ. 2030 он гэхэд гар утасны салбар 11.3 их наяд ам.долларын эдийн засгийн үнэ цэнийг бий болгох буюу дэлхийн ДНБ-ий 8.4 орчим хувийг бүрдүүлнэ гэж таамаглаж байна.

Тайланд дурдсанаар, 2025 он гэхэд гар утасны экосистем дэлхий даяар 50 сая ажлын байр бий болгож, улсын орлогод 800 тэрбум гаруй ам.доллар оруулах болно. 2030 он гэхэд дэлхийн гар утасны холболтын 57 хувь нь 5G сүлжээнд суурилсан байх бол 2G болон 3G зэрэг уламжлалт сүлжээнүүдийн эзлэх хувь тус тус 1 хувь болон 5 хувь болж буурна гэж таамаглаж байна. Операторын орлого 2025 онд 1.19 их наяд ам.доллараас 2030 онд 1.36 их наяд ам.доллар болж өсөх төлөвтэй байна.

Мөн тус тайланд гар утасны интернэт хурдтай тархаж, хэрэглээний зөрүү багасаж байгаа ч дэлхий даяар 3 тэрбум гаруй хүн гар утасны интернэтэд холбогдоогүй хэвээр байгааг онцолсон байна.

Зохиогч: ЧЭНЬ ЮЙЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл