
Ноолуурын түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын хэмжээ зэргээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна. Дундадын ноолуурын үйлдвэрлэл олон улсын зах зээл рүү хүрээгээ тэлж хөгжинө гэж 22-нд Дундадын Бэлэн хувцасны нийгэмлэгийн мэргэжилтэн онцоллоо.
Түүхий эд, хөдөлмөр хүчний өртөг, бүтээгдэхүүний хэмжээ, цар хүрээ зэрэг талаараа давуу болохоор Дундадын ноолуурын бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөх өндөр чадвартай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Одоогоор Дундадын ноолуурын үйлдвэрлэл нь дэлхийн ноолуурын нийт үйлдвэрлэлийн 80 хувиас дээшихийг эзэлж, жилийн цэвэр ноолуурын экспортын хэмжээ дэлхийн ноолуурын худалдааны 60 хувь орчмыг эзэлж байна.
Дотоод гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд, Дундадын ноолуур боловсруулах аж ахуйн нэгж, ноолуурын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хурдтай шат өгсүүлж, ноолуурын бүтээгдэхүүний загвар, брэнд, чанарыг сайжруулж, ноолуурын бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх хүчин чадал болон зах зээл дэх эзлэхүүнийг дээшлүүлж, Дундадын ноолуурын бүтээгдэхүүнийг олон улсад их хэмжээтэй нийлүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс санал болгожээ.
