Цагаан сарын үеэр дотоодын жуулчдын зардал 800 тэрбум юаниас давлаа
2026-03-04 11:03
Цагаан сарын үеэр дотоодын жуулчдын зардал 800 тэрбум юаниас давсан байна.
14 дэх удаагийн УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны Ⅳ чуулганы хэвлэлийн бага хурал 03-р сарын 03-ны өдрийн үдээс хойш Бээжин хотноо боллоо.

Хурлын хэвлэлийн төлөөлөгч Лю Жие-И:
- Энэ жилийн Цагаан сарын хугацаанд хоол хүнс, үзвэр үйлчилгээ, худалдааны төвийн салбарууд хөл хөдөлгөөн ихтэй байсан бөгөөд дотоодын жуулчдын нийт зардал 803.4 тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 126.4 тэрбум юаниар нэмэгдсэн нь асар том зах зээлийн эрч хүчтэй байгааг харуулж байна. Мөн тэрээр Цагаан сарын хугацаанд Хятадын зорчигчдын нийт тоо 9.5 тэрбумд хүрсэн байна гэж хэллээ.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
