solongonews
Чөлөөт худалдааны бүсүүдэд албан ёсоор үнэлгээ хийнэ
2015-04-23 16:15
Дундадын Төрийн зөвлөл нэг жилийн дараа чөлөөт худалдааны туршилтын бүсүүдэд албан ёсоор үнэлгээ хийж, ялгааг нь тодорхойлон, ажлын тогтолцоог нь өөрчлөх замаар инновацын ололт амжилтыг нь дэлгэрүүлэх тухай сэтгүүлч энэ сарын 22-ны өдөр 12 дахь сонгуулийн БДАТИХ-ын Байнгын хорооны 14 дүгээр бага хурлаас мэдээллээ.



Хурлын агуулгаас харахад, чөлөөт худалдааны туршилтын бүсийн байгуулалтын гол үүрэг бол даруй тогтолцооны шинийг санаачлах явдал бөгөөд тэр нь мөн туршилтын бүсийн эрхлэлт үр ашигтай явагдсан эсэхийг шалгах чухал шалгуурын нэг болно. Туршилтын бүсүүд туршилтын явцдаа эргэн тойрны бүс нутгийн хөгжлийг дайчлах болохоор Төрийн зөвлөл цаг алдалгүйгээр үнэлгээ дүгнэлт хийж, улсын хэмжээнд, эсвэл нөхцөл бүрдсэн газруудад амжилттай туршлагыг зээлдэн хуулбарлаж ажиллах юм байна.  

Энэ оны 4 дүгээр сарын 8-нд Гуандүн, Тяньжинь, Фүжяньд чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах, Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүсийн өөрчлөлт, нээлтийг улам гүнзгийрүүлэх тухай ерөнхий төлөвлөгөөг Дундадын Төрийн зөвлөл албан ёсоор зарласан юм.

Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл