solongonews
“Монгол одон” нэвтрүүлэгч хөтлөгчийн тэмцээн
2015-04-27 15:25
“Монгол одон” нэвтрүүлэгч хөтлөгчийн тэмцээн болов.

 Шинэ Барга баруун хошууны Залуучуудын төвд 3 дахь удаагийн монгол хэлээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн  сурагчдын дундах ”Монгол одон” нэвтрүүлэгч хөтлөгчийн тэмцээнийг хийв. Энэхүү арга хэмжээг Шинэ Барга баруун хошууны Соёл боловсролын товчоо, Үндэстний шашин суртахууны товчооноос зохион байгуулж, хошууны монгол хэлээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 30 сурагч оролцов. Шалгаруулалт нь нэвтрүүлэг хийх, зураг харж асуулт хариулах зэрэг гурван төрөлд хуваан явуулсан байна. Ингээд Нэгдүгээр бага сургуулийн Хангай, Нэгдүгээр дунд сургуулийн Нандин зэрэг 12 сурагч тэргүүлжээ. Шилдэг 12 сурагч Шинэ Барга баруун хошууг төлөөлж Хөлөнбуйр хотод зохион байгуулагдах 3 дахь удаагийн тэмцээнд өрсөлдөх болно.

 

Зохиогч: Цэнгэл, Сурнаа, Ван Айвэн
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл