Дундадын 100 жилийн дүр төрхийг харуулсан фото зургийн үзэсгэлэн нээгдэв
2015-04-09 16:45
Дундадын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн

4 дүгээр сарын 2-нд Дундадын 100 гаруй жилийн дүр төрхийг харуулсан фото зургийн түүврээр сэдэвлэсэн үзэсгэлэнгийн нээлт Бээжингийн 798 урлагийн бүс дэх Улленс (Guy & Myriam Ullens) орчин үеийн урлагийн төвд боллоо.
Уг үзэсгэлэнг Английн гэрэл зурагчин Мартин Парр, Нидерландын гэрэл зурагчдын баг хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын гэрэл зурагчдын 1900 оноос хойших Дундадын нийгмийн өөрчлөлт хөгжлийг тусгасан бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэн 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 5 дугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн арга хэмжээг зохион явуулах юм байна.




Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
