
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Дундад Улс, ОХУ хоорондын зөвшилцөл 23-ны өдөр Шанхайд анх удаагаа зохион байгуулагдлаа. Дундадын Гадаад Хэргийн сайдын туслах Лю Шяньжао болон ОХУ-ын Гадаад Хэргийн дэд сайдын хамт зөвшилцлийг удирдан явуулсан бол хоёр орны Гадаад харилцаа, Батлан хамгаалах, Аюулгүй байдлын зэрэг албаны төлөөлөгчид оролцжээ.
Дундад, Оросын талууд Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай өргөн хүрээнд саналаа солилцож, тус бүс нутагт гарч болох аюулгүй байдлын тухай холбогдох нөхцөл байдлын талаар нарийн ойлголцон, зөвшилцөл хийж, хамтын танилтад хүрсэн байна.
Мөн талууд хоёр улсын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны зориг санааг мөрдөн, харилцан ойлголцлоо улам нэг алхам гүнзгийрүүлэн, зохицуулалт, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Зүүн Хойд Азийн орны энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг хамтдаа хамгаална гэж санал нэгтэй илэрхийллээ.
