solongonews
Хятадын үйлдвэрлэлийн салбар 02-р сард тогтвортой өсөлтөө ерөнхийдөө хадгаллаа
2026-03-04 16:12
Хятадын үйлдвэрлэлийн салбар 2-р сард тогтвортой өсөлтөө ерөнхийдөө хадгаллаа

Хятадын Үндэсний Статистикийн Товчооны Үйлчилгээний Салбарын Судалгааны Төв, Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо 03-р сарын 04-ний өдөр Хятадын Үйлдвэрлэлийн Худалдан авалтын Менежерүүдийн 02-р сарын индексийг (PMI) нийтэлжээ.

Мэдээллээс харахад Цагаан сарын баяр зэрэг улирлын чанартай хүчин зүйлийн нөлөөлөл дор 02-р сард үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бага зэрэг удааширсан боловч эерэг өөрчлөлтүүд хуримтлагдсаар байна.

02-р сарын Хятадын Үйлдвэрлэлийн PMI нь 49 хувь байсан нь өмнөх сараас 0.3 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Түүнээс гадна, 02-р сард Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын шинэ өсөлтийн эрч хүч ерөнхийдөө тогтвортой өсөлтөө хадгалсан байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл