solongonews
Хятадын хоёр чуулганаас “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний шинэ зураг төслийг толидохуй
2026-03-31 11:03
Хятадын хоёр чуулганаас “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний шинэ зураг төслийг толидохуй

Ардын Их Хурлын Танхимд 03-р сарын 05-нд 14 дэх удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын “Дөрөвдүгээр чуулган” нээгдлээ. Дотоод болон олон улсын хэмжээнд өргөн хүрээний анхаарал татсан Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн “15 дахь таван жилийн төлөвлөгөө”-ний төслийг төлөөлөгч гишүүдийн өмнө дэлгээстэй харагдана. 70,000 гаруй үсэгтэй, 18 бүлэгтэй тус төсөл нь Хятадын дараагийн таван жилийн чансаатай хөгжлийн дүр зургийг харуулж байна.

Таван тал, 20 үндсэн үзүүлэлт чансаатай хөгжлийн сэдвийг онцолно

Саяхан өнгөрсөн "14-р таван жил"-ийн үндсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж, Хятад улсын эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан, технологийн хүч чадал, үндэсний батлан хамгаалах хүчин чадал, үндэсний иж бүрэн хүч чадал шинэ шатанд гарч, хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ аялал сайн эхлэлийг тавьсан байна.

Шаньдүн мужийн Заожуан хотын Төвийн дүүргийн Ши Ванжуан суурингийн төв цэцэрлэгийн хүүхдүүд блокоор тоглож байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч СҮНЬ ЖҮНЖЭ

Эдийн засгийн хөгжил, инновацад суурилсан хөгжил, жаргалтай амьдрал, ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжил, аюулгүй байдлын баталгаа зэрэг нь төслийн тоймд таван чиглэлээр 20 гол үзүүлэлтийг тодорхойлж, дараагийн таван жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойллоо.

5 чиглэл 20 үндсэн үзүүлэлт нь чансаатай хөгжлийн сэдвийг онцлов

Саяхан өнгөрсөн "14-р таван жил"-ийн үндсэн зорилго, зорилтууд амжилттай хэрэгжиж, Хятад улсын эдийн засгийн хүч чадал, шинжлэх ухаан, технологийн хүч чадал, үндэсний батлан хамгаалах хүчин чадал, үндэсний иж бүрэн хүч чадал шинэ шатанд гарч, хоёр дахь зуун жилийн зорилгодоо хүрэх шинэ аялал сайн эхлэлийг тавьсан байна.

Эдийн засгийн хөгжил, инновацад суурилсан хөгжил, жаргалтай амьдрал, ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжил, аюулгүй байдлын баталгаа зэрэг нь төслийн тоймд таван чиглэлээр 20 гол үзүүлэлтийг тодорхойлж, дараагийн таван жилийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлжээ.

Орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах, шинэ хөгжлийн хэлбэрийг хурдасгахаас эхлээд ард түмний амьжиргааг баталгаажуулах, сайжруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хүртэл төлөвлөгөөний төслийн тоймд "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний үеийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол цэгүүдийг зөв ойлгож, 16 талын томоохон стратегийн зорилтуудыг төлөвлөж, хүчирхэг үйлдвэрийн орон, хүчирхэг худалдааны орон болон бусад хүчирхэг орнуудыг байгуулах үе шаттай зорилтуудыг тодорхой болгосон юм.

Жянсү мужийн Хай Ань хотын Дүньтөү суурингийн Шинэ эриний соёл иргэншлийн дадлагын газар сайн дурынхан орон нутагтаа хоцорсон хүүхдүүдтэй хамт шинэ жилийн чимэглэл хийж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖӨҮ ЧЯН

Ирээдүйн салбаруудыг хөгжүүлэх нь олон улсын өрсөлдөөнд ялах, чансаатай хөгжлийг дэмжих, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах гол түлхүүр юм. Төслийн тоймд ирээдүйн хөгжлийг тэргүүлэх гол чиглэлүүдийг чиглүүлж, ирээдүйн салбаруудыг хөгжүүлэх цогц системийг бий болгохыг санал болгож байна.

Төлөвлөгөөний төслийн тоймд Дижитал Хятад улсыг байгуулах ажлыг гүнзгийрүүлэн сурталчлах, "Хиймэл оюун ухаан+" үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхийг санал болгож, 2030 он гэхэд дижитал эдийн засгийн гол салбаруудын нэмүү өртөг нь ДНБ-ий 12.5 хувийг эзлэх болно гэж тодорхойлсон байна.

Шинэ хөгжлийн хэв маягийг бий болгох ажлыг дэмжиж, дотоодын эргэлтийг бэхжүүлнэ

Хөдөө орон нутгийн аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа нь нэг талаас соёл, аялал жуулчлалын хэрэглээг нэмэгдүүлж, нөгөө талаас тариачдын орлогыг нэмэгдүүлж байгаа нь дотоодын эдийн засгийн эргэлт тасралтгүй хөгжиж байгаагийн тод гэрч юм.

Чүнчингийн Лянжян шинэ дүүргийн Сай Лиси үйлдвэрт нэг сая дахь Вэнь Же шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл үйлдвэрлэлийн шугамаас гарч байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ВАН ЖЯШИ

 “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол зорилтуудыг тодорхой зааж, оршин суугчдын хэрэглээний хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг хангах дотоодын эрэлтийн үүрэг улам бүр нэмэгдэн, эдийн засгийн өсөлтийн нөөц бололцоо бүрэн нээгдэх болно.

Төлөвлөгөөний төслийн тойм нь үндэсний нэгдсэн зах зээлийг бий болгохыг цаашид дэмжих, шударга, өрсөлдөөнт зах зээлийн дэг журмыг хадгалах, дээд зэрэглэлийн бизнесийн орчныг идэвхтэй бүрдүүлэх, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн зах зээлд суурилсан хуваарилалтын системийг сайжруулах ажлыг хурдасгах, бие даасан нээлттэй байдлыг идэвхтэй өргөжүүлэх зорилготой. Энэ нь дотоод болон олон улсын давхар эргэлтийг жигдрүүлэх, шинэчлэл, нээлттэй байдлыг цаашид цогцоор нь гүнзгийрүүлэх зорилгоор зохицуулалт хийж байна.

Ажилтнууд Тяньжинь хотын Биньхайгийн өндөр технологийн бүсэд байрлах CETC Cloud Brain /Тяньжинь/ технологийн компани туршилт хийж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖАО ЗИШҮӨ

Саяхан Хармөрөн мужийн ХКН-ын Жиши хотын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Чэнкүнь:

- Төсөл нь бизнесийн орчныг илүү өндөр стандарт, илүү тодорхой арга хэмжээнүүдээр оновчтой болгох замыг зааж өгч байна. Жиши хот нь зах зээлд чиглэсэн, хууль дээдлэх зарчимд суурилсан, олон улсын хэмжээнд хөгжсөн дээд зэрэглэлийн бизнесийн орчныг бүрдүүлэх ажлыг аж үйлдвэрийн сэргэлт, технологийн инновац, гадаад ертөнцөд нээлттэй байх бүхий л салбарт нэгтгэн, Зүүн хойдын цогц сэргэлт, хөгжилд хувь нэмэр оруулах болно гэж хэллээ.

Ард түмний амьжиргааг сайжруулахад анхаарлаа төвлөрүүлснээр нийтийн хөгжил цэцэглэлтийг бий болгоход бат бөх ахиц дэвшил гаргах болно

Хятад улсын хүн амын хөгжил шинэ эрин үед орлоо. Шинэ өөрчлөлт, бэрхшээлүүдийн хариуд төслийн төлөвлөгөөнд "Хүн амын хөгжлийн стратегийг боловсронгуй болгох, хүн амын чансаатай хөгжлийг дэмжих" зэрэг төлөвлөлт багтсан байна.

138 дахь импорт, экспортын яармагийн лангуун дээр ажилтнууд робот ажиллуулж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Ш ШЯО ЭНЬ НАНЬ

Ляонин мужийн Эмнэлгийн Аюулгүй Байдлын Товчооны дэд дарга Юэ Зэхүй:

- Жирэмсний өмнөх үзлэгээс эхлээд эмнэлэгт төрөх хүртэл дэмжлэг үзүүлэх хэд хэдэн бодлогыг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэйчүүдэд ээлтэй нийгмийг байгуулахад туслах болно гэж хэллээ.

Жирэмсний амралтын тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх, үндэсний болон бүс нутгийн цусны аюулгүй байдлын 10 төвийг байгуулах, шянь, тосгоны түвшинд  гуравдугаар зэрэглэлийн ахмад настны асрамжийн үйлчилгээний сүлжээг сайжруулах болно.

Юньнань мужийн Хүнхэ шянийн Жя-Инь тосгоны иргэд үндэсний дээлээ өмсөн дуу аялан алхална

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ХҮ ЧАО

Чансаатай, бүрэн ажил эрхлэлтийг дэмжих, нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулах, үндсэн төрийн үйлчилгээг тэгшитгэх ажлыг тогтвортой урагшлуулахын тулд төлөвлөгөөний төслийн тоймд тэнцвэртэй, хүртээмжтэй хэд хэдэн бодлого, арга хэмжээг тусгав.

Судлаачид Хармөрөн мужийн Шуан Яашань хотын Баочин шянийн Хятадын Үндэсний Будааны Судалгааны Төвийн туршилтын төвд хөрсний өнгөн давхаргаас дээж авч байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч   ШЕ ЖЯНЬ ФЭЙ

"Хөдөлмөр эрхлэлтийн асуудлын үндсэн шийдэл нь хөгжилд оршино." Хятадын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Шинжлэх Ухааны Академийн судалгааны төвийн ахлах мэргэжилтэн Мө Рүн:

- Чансаатай хөгжилд тулгуурлан хангалттай ажлын байрны боломж, шударга ажлын орчин, оновчтой ажлын бүтэц, эв найртай хөдөлмөрийн харилцааны нөхцөл байдлыг аажмаар бүрдүүлж болно гэж хэллээ.

Шаньдүн мужийн Чиндао хотын Лицан дүүргийн И-Фү асрамжийн газарт сайн дурынхан ахмад настнуудад Лаба будаа хүргэж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ЖАН ИН

Хятадын орчин үеийн шинэ аялалд хүн бүр гол дүрд тоглоно. Бид төлөвлөгөөг эцэс хүртэл хэрэгжүүлж, цаг үеийн буухиаг сайн явуулснаар Хятадын орчин үеийн шинэ орчныг тасралтгүй бүрдүүлэх болно.

Жэжян мужийн Чаншань Шянийн Хүйбү суурингийн Лү Ликан тосгонд бага сургуулийн сурагчид талх хийж байна

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ШИНЬ ЯН

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл