
Өвөр Монголын эртний соёлын дурсгал судлаачид саяхан XVII зууны үеийн Евразийг дамнасан Дундад-Оросын Цайны замтай холбоотой ардын дуу, хөгжим зэрэг түүхийн чухал үнэ цэнэтэй соёлын өв илрүүлснийг Өвөр Монголын Соёлын танхимын Соёлын дурсгалт эд зүйлсийн газраас мэдээллээ.
Дундад-Оросын Цайны зам нь Дундадын Фүжян мужийн Ү-И уулнаас эхлэн, Монгол Улсын Улаанбаатар хотоор дамжин цааш Оросын Хиагт хүртэл 5000 километр үргэлжилдэг эртний худалдааны зам байсан юм. Түмэн газрын Цайны зам гэгдсэн энэ зам 200 гаруй жилийн турш олон улсын худалдааны чухал зам болж байсан юм.
Саяхан Өвөр Монголын эртний соёлын дурсгал судлаачид Хөххот дахь Чин гүрний үед Шаньши нутгийн хүмүүсийн Монголтой худалдаа хийхээр ажиллуулж байсан хамгийн том худалдааны төв болох "Да Шэн Күй"-гийн пүүсийн тухай ардын дууг илрүүлжээ. Энэ дуунд "Да Шэн Күй"-гийн худалдаачид Фүжянь мужийн Ү-И уулнаас цай худалдан аваад тал нутаг руу зөөвөрлөдөг тухай түүхэн үйл явдлыг тусгажээ. Энэ дуу түмэн газрын цайны зам болон цайны худалдааг судлахад ач холбогдолтой материал болох юм.
