solongonews
” Тал нутгийн төлийн сар” тоглолт
2015-04-27 16:27
Дуучин Бүрэнбаяр, Урнаагийн тоглолт болов.

 "Чандамань эрдэнэ" дуугаараа олны танил болсон дуучин Бүрэнбаяр, Урнаа нар Хөлөнбуйр нутгийн олондоо хайр хүндэтгэлээ илэрхийлж энэ сарын 18,19-нд "Тал нутгийн төлийн сар" тоглолтоо хийв.
   Уг тоглолтыг Хөлөнбуйр хотын нэгэн соёл урлагийн компани, Бээжингийн "Таван тансагийн дуун" компани хамтран зохион байгуулав. Тоглолтод дуучин Бүрэнбаяр түүний шинэ цомгийн "Миний нутаг миний амь нас" дуу болон "Малчин миний жаргал", "Монгол орны хүү" зэрэг дуугаа дуулсан бол соёл урлагийн сайхан хосууд болсон Бүрэнбаяр, Урнаа нарын шавь болох дуучин Цэцэгмаа, Намуухан, Алтанзаан, Уудам, "Таван тансаг хүүхдийн найрал дууны хамтлаг"-ийн дуучид ая дуугаа өргөн барьж, нутгийн олноо баярлууллаа.

Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл