solongonews
Ван И Израилийн Гадаад харилцааны сайд Гидеон Саартай утсаар ярив
2026-03-04 11:47
Ван И Израилийн Гадаад харилцааны сайд Гидеон Саартай утсаар ярилаа.

Израилийн Гадаад харилцааны сайд Гидеон Саарын урилгаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И гуравдугаар сарын 03-нд түүнтэй утсаар ярилцлаа.

Израилийн талын өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг сонссоны дараа Ван И Хятадын тал олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлыг яриа хэлэлцээ, зөвшилцлөөр шийдвэрлэхийг тууштай дэмждэг. Бүх тал НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмыг баримталж, олон улсын харилцаанд хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэхээс зайлсхийх ёстой. Энэ нь Израиль зэрэг холбогдох бүх талын язгуур ашиг сонирхолд нийцнэ гэдгийг онцоллоо.

Түүнчлэн Хятад улс Ойрх Дорнодын асуудалд ямагт шударга байр суурь баримталж ирсэн бөгөөд нөхцөл байдлыг намжаахад цаашид ч бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэдгээ тэрээр илэрхийллээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл