solongonews
Эмма Стоун ганц бие боллоо
2015-04-27 17:12
Эмма Стоун


 

        Эмма Стоун, Эндрю Гарфилд нар хэсэг хугацаанд тусдаа амьдрахаар шийдсэн бус харин бүрмөсөн харилцаагаа тасалжээ. Гэхдээ албан ёсоор бол хоёр жүжигчин энэ мэдээллийг нотлохгүй байгаа юм. Гэвч тэдэнд ойрхон эх сурвалж жүжигчин хосыг бүрмөсөн салж байгаа гэдгийг өгүүлэв.“Тэд түр зуур салаагүй. Харин бүрмөсөн хагацаж байгаа юм. Хамтдаа амьдрахаа больсон бөгөөд Эмма Лос-Анжелест очиж суурьшсан. Эндрюгийн сэтгэл санаа тавгүй байгаа бөгөөд Эмматай харилцаагаа хадгалж үлдэх хүсэл түүнд үгүй байна. Мань хүн шинэ дүрдээ сайтар орохын тулд ажилдаа хамаг анхаарлаа хандуулж буй. Тэр Эммаг мартсан болов уу” хэмээн эх сурвалж ярьжээ.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл