solongonews
Ван И Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Дартай хэлэлцээ хийв
2026-04-01 10:56
Ван И Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Дартай хэлэлцээ хийв.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 31-нд Бээжинд Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед Исхак Дартай хэлэлцээ хийж, өнөөгийн олон улсын болон бүс нутгийн мөргөлдөөний талаар санал бодлоо солилцлоо.

Ван И: - Ойрхи Дорнодын хурцадмал байдлыг намжаах арга замыг судлах тухай дөрвөн талт Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Исламаба хотод зохион байгуулсны дараа ноёнтон та Бээжинд яаралтай айлчилж байгаа талаар Хятад улс өндрөөр үнэлж байна. Пакистаны энх тайвныг дэмжих, мөргөлдөөнийг зогсоох талаар гаргаж буй хүчин чармайлт нь бүс нутаг болон дэлхийн энх тайвныг хадгалахын төлөө тууштай зүтгэж байгаа явдал болно. Хятад, Пакистаны хооронд олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар цаг тухайд нь стратегийн харилцаа холбоо тогтоож, стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь Хятад, Пакистаны хувь заяаны хамтын цогцын мөн чанар юм. Хятад улс Пакистантай хамтран бэрхшээлийг даван туулж, хөндлөнгийн оролцоог арилгаж, дайныг аль болох хурдан дуусгаж, энх тайвны боломжийг бий болгох тал дээр хичээн зүтгэж байна. Энэ жил Хятад, Пакистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр тал хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, өндөр түвшний нягт харилцаа холбоогоо хадгалж, стратегийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Пакистаны хувь заяаны хамтын цогцыг урагшлуулах ёстой гэж хэллээ.

Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн чуулган амжилттай өндөрлөж, "15 дахь таван жилийн төлөвлөгөө"-ний төслийг баталсанд баяр хүргэж, Хятад улс улам их амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Дар илэрхийлсэн байна. Мөн тэрээр:

- Пакистан, Хятадын уламжлалт найрамдал бол үнэт баялаг бөгөөд ард түмний зүрх сэтгэлд гүн шингэсэн юм. Пакистан дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг боломж болгон ашиглан Хятадтай тогтоосон түүхэн найрамдлаа үргэлжлүүлж, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Пакистан, Хятадын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна. Пакистан, Хятад улс хоёулаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахад тууштай хандсаар ирсэн. Энх тайвныг тогтоох нь шударга ёсны зорилго бөгөөд яаралтай тэргүүлэх чиглэл юм. Пакистан Хятадтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүх талуудыг аль болох хурдан энхийн хэлэлцээд хамруулж, бүс нутгийн энх тайвныг сэргээхийг уриалахад бэлэн байна гэдгээ илэрхийлэв.

Хоёр тал “ Хятад, Пакистаны Персийн булангийн бүс нутаг болон Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг сэргээх талаар таван зүйлт санаачилга”-г хамтран гаргасан байна.

Зохиогч: ДУН ШЮЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл