solongonews
Күнзийн дээд сургуулийн багш нарын боловсролын анхны төв байгуулагдлаа
2015-04-10 10:15
Күнзийн дээд сургууль

      

     Дундад улсын анхны Күнзийн дээд сургуулийн багш нарын боловсролын төв 9-нд Бээжингийн Хэлний Их Сургуульд албан ёсоор байгуулагдлаа. Тус төв олон орны Күнзийн институтэд томилон ажиллуулах багш нар болон сайн дурынханд бэлтгэл сургалт хийж, хятад хэл заах багш нар, сайн дурынханд хэлний сургалт, соёлын танилцуулах ажиллагаа зэрэг бэлтгэл сургалт хийх юм байна. Сургалтад жил бүр 3500 гаруй хүнийг хамруулах юм байна.

        Бээжингийн Хэлний Их Сургуулийн албаны хүний танилцуулснаар, тус төв зах зээлийн журмаар ажиллах бөгөөд гадаадад салбар төв байгуулж, өөр өөр улс оронд зориулан багш бэлтгэн, судалгааны төсөл хэрэгжүүлэх болно. Дэлхийн хятад хэлний багш нарын сан байгуулж, онлайн сургалт хийх болно. Тухайн улс оронд тохирсон хятад хэлний заах материал боловсруулах болно гэжээ.

        2014 оны эцсийн байдлаар бүх дэлхийн нийт 127 улс орон бүс нутагт 476 Күнзийн институт болон 851 танхим байгуулаад байгаа юм байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл