solongonews
Дундад улсын ноолууран бүтээгдэхүүний экспортыг тасралтгүй нэмэгдүүлнэ
2015-04-24 10:57
Дундад улсын ноолууран бүтээгдэхүүн

 
        Дундад улс ноолуурын үйлдвэрлэлээрээ дэлхийг тэргүүлдэг. Ноолуурын түүхий эдийн нөөц, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортын хэмжээ зэргээрээ дэлхийд нэгдүгээрт орж байна. Дундадын ноолуурын үйлдвэрлэл олон улсын зах зээл рүү хүрээгээ тэлж хөгжинө гэж энэ сарын 22-нд Дундад улсын Бэлэн хувцасны нийгэмлэгийн мэргэжилтэн онцоллоо.
        Түүхий эд, хөдөлмөр хүчний өртөг, бүтээгдэхүүний хэмжээ, цар хүрээ зэрэг талаар давуу талтай болохоор Дундад улсын ноолууран бүтээгдэхүүн олон улсад өрсөлдөх өндөр чадвартай гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Одоогоор Дундад улсын ноолуурын үйлдвэрлэл нь дэлхийн ноолуурын нийт үйлдвэрлэлийн 80 хувиас дээшихийг эзэлж, жилийн цэвэр ноолуурын экспортын хэмжээ дэлхийн ноолуурын худалдааны 60 хувь орчмыг эзэлж байна.


        Дотоод гадаадын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахын тулд, Дундад улсын ноолуур боловсруулах аж ахуйн нэгж, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хурдтай нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний загвар, брэнд, чанарыг сайжруулж, ноолууран бүтээгдэхүүний олон улсын зах зээлд өрсөлдөх хүчин чадал болон зах зээл дэх эзлэхүүнийг дээшлүүлж, Дундадын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсад их хэмжээтэйгээр нийлүүлэх хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс санал болгожээ.

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл