НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61-р чуулган 02-р сарын 23-наас 03-р сарын 31-ний хооронд Швейцарийн Женев хотноо боллоо. Хятадын төрийн бус байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих холбоо, Хятадын олон улсын солилцооны холбоо зэрэг Хятад улсын хэдэн нийгмийн байгууллага чуулганд идэвхтэй оролцон илтгэл тавьж, Хятад улсын хүний эрхийн үзэл баримтлал, ололт амжилтыг танилцуулж, Хятад улсыг хорон муугаар гүтгэн харлуулсан гүтгэлгийг үр дүнтэй няцаасан байна.
Зөвлөлийн онцгой анхаарал шаарддаг хүний эрхийн нөхцөл байдлын талаарх ерөнхий мэтгэлцээний үеэр Хятадын төрийн бус байгууллагуудын солилцоог дэмжих холбооны төлөөлөгч болон Хятадын олон улсын солилцооны холбооны төлөөлөгчид олон улсын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, хүний эрхийг дэмжих чиглэлээр Хятад улсын нийгмийн байгууллагуудын санаачилга, туршлагыг танилцуулж, мөргөлдөөн, дайнд нэрвэгдсэн бүс нутагт байгаа хүүхдүүдийн үндсэн эрхийг хамгаалах, соёлын солилцоо, харилцан хүндэтгэхийг өргөжүүлэх практик арга хэмжээнд анхаарлаа хандуулав.
