
Өвөр Монголын тусгай мэргэжлийн хөл бөмбөгийн баг 1965 онд байгуулагдсан. 60-аад оны сүүлч, 70-аад оны эхээр нэлээд сайн амжилттай байв. 1988 оны сүүлээр Өвөр Монгол спортын хөгжлийн чиглэлээ өөрсдийн давуу тал руугаа хэлбийлгэж, хөл бөмбөг зэрэг спортын төрөлд анхаарч, нийгмийн хүчинд түшиглэхээр болсон байна. 1993 оны 2 дугаар сард Хөххотын Монгол Үндэстний сургуулийн хөл бөмбөгийн эмэгтэй баг Израйлд болсон дэлхийн дунд сургуулийн сурагчдын хөл бөмбөгийн эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээнд Дундад улсыг төлөөлөн оролцож тэргүүлсэн нь Өвөр Монголын хөл бөмбөгийн түүхэнд төдийгүй Дундад улсын хөл бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг бичиглэсэн байна .
Хөххотын Монгол Үндэстний сургуулийн хөл бөмбөгийн эмэгтэй баг 2005 онд дахин шинээр цэгцлэлт хийв. 2006 онд Өвөр Монголын дунд сургуулийн сурагчдын арав дахь удаагийн хөл бөмбөгийн эмэгтэй багийн аварга шалгаруулах тэмцээн, 2007 онд Өвөр Монголын хөл бөмбөгийн эмэгтэй багийн уралдаан тэмцээн, 2008 онд арван нэг дэх удаагийн дунд сургуулийн сурагчдын хөл бөмбөгийн эмэгтэй багийн уралдааны манлайг алдалгүй шүүрч ирэв .
2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр. Өвөр Монголын хөл бөмбөгийн нийгэмлэгийн тав дахь удаагийн төлөөлөгчдийн хурал Хөххотноо хуралдсан. Хөххотын Монгол Үндэстний сургуулийн хөл бөмбөгийн эмэгтэй баг Өвөр Монголын хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх тэргүүний нэгжээр сонгогдсон байна.
2014 оны 5 дугаар сард Хөххот Үндэстний Дээд Сургуулийн хөл бөмбөгийн эрэгтэй баг Дундад улсын оюутнуудын хөл бөмбөгийн холбоот уралдааны дээд найм дугаарт орж, дараа нь Чүнчин хотод болсон Дундад улсын шийдвэрт уралдаанд тавдугаар байранд шалгарсан нь Өвөр Монголын хөл бөмбөгийн эрэгтэй багийн хамгийн шилдэг хэр хэмжээг харууллаа.
“Хөл бөмбөг” Өвөр Монголд өргөн хүрээтэй болов.
2015 он бол Өвөр Монголын хөл бөмбөгийн спортын өөрчлөлт хөгжлийг ахиулах гурван жилийн арга хэмжээний төлөвлөлтийн анхны жил. Мөн Өвөр Монголын хөл бөмбөгийн спортын өөрчлөлт хөгжлийн ажлын жинхэнэ утга агуулгын талаарх эхлэлийн он юм.
Өвөр Монголын хөл бөмбөгийн спортын өөрчлөлт, хөгжлийн туршилтын орон болохыг дагаад маш олон хүн хөл бөмбөгт анхаарлаа хандуулах болсон байна. Хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор “Тэргүүлэгч” цом, “Аймаг хотын дарга” цом, “Хошууны дарга” цом, “Захирал” цом, “Нахиа”, “ 4 + 1 ” зэрэг хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээнүүд хүүхэд багачуудыг энэхүү спортод улам сонирхолтой болгож байгаа юм. Энэ хугацаанд дүүргийн болон байгууллага нэгжүүд, хамт олон, ажилтнуудын хамтран зохион байгуулсан хөл бөмбөгийн тэмцээн идэвхтэй болж байна. Ийнхүү бүх нийтээрээ хөл бөмбөгийн спортод анхаарал хандуулан, татагдаж буй гэгээлэг уур амьсгал ид бүрэлдэж буй нь сайшаалтай.
Хөххот Үндэстний Дээд Сургуулийн хөл бөмбөгийн эрэгтэй багийн дасгалжуулагч н.Нандинбулаг сэтгүүлчид ярихдаа: - Өнгөрсөн өвөл бид Гуанши мужийн Бэйхайд очиж 40 гаруй хоног өвлийн дасгал сургуулилтад хамрагдсан. Тэр хугацаанд өдөрт нэг талбай уралдаанд оролцож байсан. Одоо бид жилдээ 80-90 удаагийн уралдаанд оролцдог учир бэртэх, шархдах явдал зөндөө гардаг. Үүнд зориулан сургуулиас хамгийн сайн эмч томилж өгсөн юм. Манай хөл бөмбөгийн баг Хөлөнбуйр, Шилийнгол, Дархан Муумянган, Ордос, Баяннуур зэрэг газраар нутагтай сурагчдаас бүрдэж бие бялдар маш сайтай, хичээл зүтгэлийн тал дээр идэвх онц сайн гэж байлаа .
2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр. 2014 оны “Тэргүүлэгч” цом бүх орны сургуулийн орчинд ахлах, дунд сургуулийн хамтарсан хөл бөмбөгийн тэмцээн, залуучууд, багачуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах уралдаан Бугат хотноо эхэлсэн байна. Ийнхүү Өөртөө Засах Орны сургуулийн дөрвөн шатны хамтарсан хөл бөмбөгийн тэмцээн албан ёсоор эхэлсэн. Энэ нь мөн Өвөр Монголын бүх аймаг хотод, байгууллагуудын хөл бөмбөгийн тэмцээн явагдахын эхлэл болсон байна.
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр. “Тэргүүлэгч” цом нэртэй Бүх орны ажилтан, албан хаагчдын хөл бөмбөгийн хамтарсан тэмцээн “Албан зарц” цом ӨМӨЗО-ны байгууллагын ажилтан, албан хаагчдын хөл бөмбөгийн хамтарсан тэмцээн тус тус Хөххотноо болж эхлэв. ӨМӨЗО нь Төв ба орон нутгийн удирдлагын Өвөр Монголын хөл бөмбөгийн өөрчлөлт хөгжлийн ажлыг сайтар хэрэгжүүлэх тухай заавар, шаардлага ёсоор ажилтан, албан хаагчдын хөл бөмбөгийн хамтарсан тэмцээнийг идэвхтэй зохион байгуулсан юм. Ажилтан, албан хаагчдын нэлээд өндөр түвшний хөл бөмбөгийн багийг шалгаруулахаар зорьсон тус тэмцээнд Өвөр Монголын 17 хөл бөмбөгийн багийн 500 гаруй хүн оролцлоо.
Үүнээс гадна Өвөр Монголд өөр өөр цар хүрээний, ялгаа бүхий насны хүмүүсийн хоорондох хөл бөмбөгийн тэмцээн олон зохион байгуулагдаж, Өвөр Монголын хөл бөмбөгийн өөрчлөлт, хөгжлийн ажил өрнөн явагдаж эхлээд байна.
