solongonews
Дундад улсын кино наадам Франц улсад болно
2015-04-11 10:54
Дундад улсын кино наадам

 

        9-нд Парис хотноо Франц дахь Дундад улсын кино наадмын комиссын мэдэгдсэнээр, 5 дахь удаагийн Франц дахь Дундадын кино наадам 5 дугаар сарын 11-нд Парист нээгдэж,  Дундад улсын 10 киног Францын үзэгчдэд хүргэж,  Дундад улсын кино урлагийн хөгжлийн танилцуулах болно.

        Кино наадмын комиссын  Дундад улсын төлөөлөгч, Парист дахь  Дундад улсын соёлын төвийн захирал Дуань Фү, энэ удаагийн кино наадмыг Парис, Лион, Марсель, Каннын, Бярриц, Страсбург зэрэг долоон хотод зохиох ба 5 дугаар сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын эцэс болтол үргэлжлэх болно гэжээ.

        Эх сурвалжаас үзвэл, 5 дугаар сарын 16-нд кино наадмын комисс Францын үндэсний кино урлагийн төвтэй хамтран Франц  Дундадын кино урлагаар семинар зохиож, хоёр орны кино урлагийнхан санал бодлоо солилцох индэр гаргаж, хоёр орны кино телевизийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжиж байна.

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл