solongonews
2020 он гэхэд Дундад улсын атомын цахилгаан станцын тоо 48 болно
2015-04-25 12:43
Автомын цахилгаан станцын тоо

      Дундад улс 1991 онд анхны атомын цахилгаан станцаа Жэжян мужид ашиглалтад оруулжээ. 2014 оны 9 дүгээр сарыг хүртэлх байдлаар нийт 8 цахилгаан станц, 20 реактор ажиллуулж байна. Эдгээр нь Дундадын эрчим хүчний нийт хэрэгцээний 2 хүрэхгүй хувийг хангаж байгаа нь цөмийн эрчим хүч ашиглагч бусад орнуудаас нэлээд доогуур үзүүлэлт юм. Дундад улс цаашдаа нүүрсний цахилгаан станцын тоог цөөлж, оронд нь цэвэр эрчим хүч, цөмийн эрчим хүч ашиглах бодлогыг хэрэгжүүлж байна. 2020 он гэхэд атомын цахилгаан станцынхаа тоог 48-д хүргэж, эрчим хүчний нийт хэрэгцээнийхээ 4 хувийг хангахаар төлөвлөж байгааг албаны хүмүүс мэдээлж байна. Гэвч энэ нь дэлхийн дундаж түвшин болох 5 хувьд хүрэхгүй байгаа юм.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл