solongonews
Чингисийн хүлгийн уяа
2015-04-13 11:53
Чингисийн хүлгийн уяа

Агтын нуруунаас эмээл салгалгүй

Эрдэнийн довтолгоон хүлэгтэй

Хүлгийн тэр довтолгоон нь

Газраа салдаггүй уяатай

Чингисийн мянган адуу

Онон мөрний усаар уяагаа хийж

Янцгаан үүрсэх цуурайнд дуурсах

Дэлүүн Болдогийн уулсаар уяагаа хийж

Тэнүүн идэшлэхэд эзний бараа нь уяа байж

Довтолгоон дайрахад

Амгай жолоо нь уяа байж

Цусан дундуур сумдахад

Эзний сэлэм нь уяа байж

Тэр цолоороо дуурсахад

Хар Сүлд нь уяа байж

Мянган сүргээс ялгахад

Хаш тамга нь уяа байж

Түүхэнд хүрдээс өнөөдөр хүрэхэд

“Нууц товчоо” нь уяа байж

Төрийн төлөө зүтгэхэд

Дуурсах алдар нь уяатай байдаг …

Уул толгодыг даван довтлох

Ус мөрнийг туулан шувтлах

Дөрөв, найм, арван зургаар

Үзмэрийн хараа болж жагсаахад

Хурсан олны сэтгэл уяа болдог

Найман зуу гаруй жилийн түүх

Систем бүртэй жил жилээр өнгөрөхөд

Тэр нь жин бүрдээ

Түмэн лангийн уяатай байдаг

Чамбай хадагт дэлгээстэй

Чингисийн хүлгийн уяа

Цадиг түүхэд тэмдэглэлээстэй

Чингисийн хүлгийн уяа

Зуун алслах Монголчуудын морь

Монголын өндийн уяа

Монголын шинэ сансрын хүлэг

Түүхээс эхтэй хүлгийн уяа

Замбуулинд дуурсах

Сансрын хүлгийн мөнхийн уяа

 

 

Зохиогч: Өлзийдэлгэр
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго Мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл