solongonews
Ван И ЕХ-ны гадаад хэрэг аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Калластай утсаар ярилцав
2026-04-03 11:42
Ван И ЕХ-ны гадаад хэрэг аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Калластай утсаар ярилцав.

Хятадын ГХЯ-ны сайд Ван И 04-р сарын 02-нд ЕХ-ны гадаад хэрэг аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кая Калласын хүсэлтийн дагуу түүнтэй утсаар ярив. 

Кая Каллас Ойрхи Дорнодын нөхцөл байдлын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцаж, нөхцөл байдлыг намжаах талаар гаргасан Хятадын талын идэвхтэй дипломат хүчин чармайлт, түүнчлэн Персийн булан болон Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг сэргээх тухай Хятад Пакистаны саяхан гаргасан таван зүйлт санаачилгыг сайшааж буйгаа илэрхийлэв. Тэрээр:

- Мөргөлдөөнд оролцоогүй ч Европын Холбоо нөлөөлөлд өртсөн бөгөөд дайныг хурдан намжааж, яриа хэлцэл, хэлэлцээг сэргээхийг хүсч байна. Энгийн иргэд болон цэргийн бус объектыг хамгаалах НҮБ-ын хүмүүнлэгийн хүчин чармайлтыг ЕХ дэмжиж, Ормузын хоолойг далайн тээвэрлэлтэд нээлттэй байлгахын тулд бүх хүчээ дайчлах болно гэж хэллээ. 

Ван И:

- Дайны галыг зогсоох нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй уриалга бөгөөд Ормузын хоолойд аюулгүй тээвэрлэлтийг хангах үндсэн шийдэл юм. Бүх талууд үүний тулд илүү өргөн хүрээнд зөвшилцөлд хүрч, шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн үйл ажиллагаа нь зөвшөөрөлгүй цэргийн ажиллагааг хууль ёсны болгох, хурцадмал байдлыг улам гааруулахад бус, харин хурцадмал байдлыг намжаахад чиглэгдэх ёстой. Дайныг эртхэн зогсоох, бүс нутгийн энх тайвныг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн тулд Европын Холбоотой харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж хэлэв.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл