
4 дүгээр сарын 29-нд Их Британий QS дэлхийн боловсролын корпорацаас "QS дэлхийн их, дээд сургуулиудын мэргэжлийн жагсаалт"-ыг нийтэлж, Дундадын 86 их сургуулийн мэргэжил дэлхийн шилдэг 400-д багтаж, үзүүлэлтээрээ зөвхөн АНУ-ын дараа орж, дэлхийн тэргүүний мэргэжлийн жагсаалтад орсон хамгийн олон их сургуультай орны нэг болсон байна.
Дундадын эх газраас 58 их сургууль дэлхийн тэргүүний мэргэжлийн шилдэг 400-гийн жагсаалтад орж, Хонконгийн 8 их сургууль, Тайваний 20 сургуулийг нэмбэл Дундадын нийт 86 их сургууль жагсаалтад багтаж, нийт 157 их, дээд сургууль нь жагсаалтад бичигдсэн АНУ-ын дараа оржээ.
Жагсаалтад байгаа Дундадын эх газрын 58 их сургууль дэлхийн 36 мэргэжлийн үнэлгээний 35 мэргэжил нь олон улсын жишигт хүрсэн байна. Бээжингийн 17 их сургууль, Шанхайн 10 их сургуулиар гол болгож, Дундадын эх газрын 15 муж, шууд харьяат хотын сургуулиуд багтжээ.
Жагсаалтад бичигдсэн их сургуулиудын хувьд Чинхуа Их Сургуулийн 7 мэргэжил дэлхийн мэргэжлийн жагсаалтын шилдэг 20-д бичигдэж, Бээжингийн Их Сургуулийн 5 мэргэжил орсон байна.
